Хоёр талын 80 гаруй уулзалт төлөвлөгджээ

Хоёр талын 80 гаруй уулзалт төлөвлөгджээ
Ази-Европын дээд түвшний 11 дүгээр хуралдааны хүрээнд 80 гаруй хоёр талын уулзалт төлөвлөгдсөн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 30 гаруй хэлэлцээ хийнэ. 
 
АСЕМ-ын гишүүн орнуудын өөр хоорондоо хийдэг хоёр талын уулзалт нь АСЕМ-ын нэгэн чухал үйл ажиллагаа юм. Хоёр талын болон олон талын уулзалтаар улс орнууд холбогдох асуудлуудыг хөндөж, хэлэлцэн тохиролцон, шийдэлд хүрдэг.
 
Энэ удаагийн уулзалтаар Мъянмар-Голланд, Европын холбоо-Япон, Өмнөд Солонгос-Лаос, Япон-Герман, Сингапур-Швед зэрэг улс орнууд Шангри-Ла, "Чингисийн хүрээ", АСЕМ виллаж-д хоёр талын уулзалт товлосон байна. 
 
Хоёр талын уулзалт хэвлэл мэдээлэлд хаалттай байх бөгөөд АСЕМ-ын ажлын албанаас тухай бүрт нь мэдээлэл өгөх аж. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.