Иргэдийг зээлээс нэг удаа чөлөөлж өгөхийг хүсэв

Иргэдийг зээлээс нэг удаа чөлөөлж өгөхийг хүсэв

 Монгол Улсын 943668 иргэн нийт таван их наяд 845 тэрбум төгрөгийн зээлтэй гэсэн албан ёсны статистик мэдээлэл бий. Тодруулбал, 277192 төрийн албан хаагч нэг их наяд 776 тэрбум төгрөгийн цалингийн зээл, 228839 ахмад 642.6 тэрбум төгрөгийн тэтгэврийн, 602 оюутан 130.2 тэрбум төгрөгийн оюутны сургалтын төлбөрийн, 285595 малчин 283.6 тэрбум төгрөгийн малчны зээлийг тус тус авчээ.

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад АН-ын гишүүд хүсэлт хүргүүллээ. Хүсэлтийг С.Эрдэнэ гардуулав. Тэрбээр " Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга таны мөрийн хөтөлбөр иргэд сонгогчдын талархлыг хүлээж, та 517.2 мянга буюу хамгийн олон санал авсанд намын хамт олны зүгээс талархал дэвшүүлье. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах тох иолдолд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дараах арга хэмжээг шуурхай, тууштай авч хэрэгжүүлэхийг АН-ын зүгээс танд санал болгож, үүгээр даалгаж байна.

Нэгдүгээрт, тэтгэвэр, цалин сургалтын төлбөрийн болон малчны зээлтэй нийт иргэдийнхээ одоо байгаа зээлийн үлдэгдлийг байгалийн баялгаас иргэдэд хүртээх өгөөж, хувьцааны ногдол ашгаас төлүүлэхийг хүсч байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1-д "Монгол Улсад газар түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" гэж заасныг иргэн бүрт өгөөжтэй хэлбэрээр хэрэгжүүлж, стратегийн ач холбогдол бүхий орд газрын үр өгөөжөөс иргэдэд шууд хүртээх буюу уул уурхайн салбарын томоохон компаниудын төрийн мэдлийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулж, хувьцаа хэлбэрээр иргэдэд эзэмшүүлж, ногдол ашиг хуваарилж, орлогын тогтвортой эх үүсвэртэй болгохыг хүсч байна" гэв

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.