Финляндын Ерөнхий сайд хувийн онгоцоороо Монголд бууна

Финляндын Ерөнхий сайд хувийн онгоцоороо Монголд бууна

Финляндын Ерөнхий сайд Юуха Сипиля хувийн онгоцоороо Монголд зохиогдох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирэх гэнэ. Тэрбээр энэ баасан, бямба гарагт Улаанбаатар хотод  болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох юм.

Ерөнхий сайд өөрийн аяллын төлөвлөгөөнийхөө талаар өнгөрөгч лхагва гарагт "Yle" телевизид ярилцлага өгөх үеэрээ дурьджээ. Засгийн газрын мэдээлснээр Ерөнхий сайд хувийн онгоцыг өөрийн зардлаар түрээслэн нисэх аж.

Тэрбээр өмнө нь албан ёсны айлчлалд хэд хэдэн удаа ийнхүү хувийн онгоцоороо очиж, оролцож байжээ. Түүний хувьд айлчлалуудын нислэгийн маршрут сонголт муутай байх тохиолдолд ийнхүү хувийн онгоц түрээслэн нисдэг байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.