БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын айлчлал албан ёсоор эхэллээ

 БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын айлчлал албан ёсоор эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Ли Көцян  долдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэхүү айлчлал нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын 6 жилийн дараа Монгол Улсад хийж буй айлчлалын зэрэгцээ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны дараа хятадын талаас хийж буй Ерөнхий сайдын анхны айлчлал болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

    Албан ёсны хэлэлцээний дараа талууд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, санхүү, эрчим хүч зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.

Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат хүндэт зочноо ёслол хүндэтгэлтэйгээр угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын айлчлал албан ёсоор эхэллээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян  хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараагаар хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийв. Мөн албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон олон асуудлаар санал солилцлоо.

Албан ёсны хэлэлцээний дараа талууд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, санхүү, эрчим хүч зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Гадаад хэргийн сайд, Хөдөө, аж ахуйн сайд, Худалдааны сайд, Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн нэгдүгээр орлогч дарга, Төрийн Зөвлөлийн судалгааны хүрээлэнгийн дарга, Гадаад хэргийн дэд сайд, Ерөнхий сайдын Тамгын газрын дарга зэрэг албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, 15-16-ны өдрүүдэд АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад оролцох юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.