АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалт үргэлжилж байна

АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалт үргэлжилж байна

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт энэ сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Уг уулзалтад АСЕМ-ын түнш 51 улс, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн НБДГ-аас гадна Ази-Европын сангийн төлөөллөөс бүрдсэн нийт 220 гаруй төлөөлөгч оролцож байна.

Ахлах албан тушаалтнуудын уулзалтыг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг үг хэллээ. Тэрээр Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлууд амжилттай зохион байгуулагдаж дуусч байгааг мэдэгдээд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.

 Ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Дээд түвшний уулзалтаас батлах Улаанбаатарын тунхаглал, Даргын мэдэгдэл зэрэг баримт бичгийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлж, баримт бичгийн төслөөр нэгдсэн байр суурьт хүрэхээр төлөвлөж байна.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.