Х.Баттулга: Монголчууд, журмын нөхөд, Ардчилсан намынхандаа баярлалаа

Х.Баттулга: Монголчууд, журмын нөхөд, Ардчилсан намынхандаа баярлалаа
СЕХ-ноос Монгол улсын долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээллийг хүргэлээ. Хэдий сонгуулийн санал хураалтын дүн эцсийн байдлаар гараагүй ч, хоёр дахь шатны сонгууль болох нь нэгэнт тодорхой болоод байна. 
Тэгвэл дөнгөж сая Ардчилсан намаас мэдэгдэл хийлээ. Энэ үеэр энэ удаагийн санал хураалтыг тэргүүлсэн нэр дэвшигч Х.Баттулга “Монголчууд, журмын нөхөд, Ардчилсан  намынхандаа баярлалаа. Дараагийн шатны сонгууль маргааш зарлагдах юм шиг байна. Монголчууд, Монгол ялна гэсэн уриагаа дахиад хэлье” гэлээ. 
Үүний дараа АН-ын дарга С.Эрдэнэ “Манай сонгуулийн штабын ерөнхий менежерээр  Я.Санжмятав дарга ажилласан. Нийслэлийн сонгуулийн хороог Д.Баттулга дарга удирдаж, эмэгтэйчүүдийг З.Нарантуяа, С.Одонтуяа нарын гишүүд удирдан амжилттай ажилласан гэдгийг энэ дашрамд хэлье. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг маргааш өгье” гэв. 
 
Б.Даваа 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.