Нэр дэвшигч Х.Баттулга саналаа өглөө /ФОТО/

Нэр дэвшигч Х.Баттулга саналаа өглөө /ФОТО/
АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулга өөрийн охин Б.Намууны хамт 20.40 цагт Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр Баянзүрх дүүргийн Сансарын 48 дугаар сургуульд байрлах 1655  дугаар хэсгийг хороонд саналаа өглөө.
 
Тэрбээр, саналаа өгсний дараа “2017 оны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль дуусах дөхөж байна. Хоёр сая гаруй иргэн Монгол орон даяар сонгуулиа өгөх юм байна. Иргэд маань идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Нар нэлээд буурсан учраас одоо саналаа өгөөгүй залуусаа ирж өгөөрэй гэж уриалах гэсэн үүднээс оройн цагаар ирсэн юм. Н.Алтанхуяг дарга намайг дэмжээд үг хэлсэн.
 
Миний эсрэг санал өгөхгүй. Ийм цуурхлуудыг манайхан жаахан цензуртэй хүлээж аваарай. Н.Түвшинбаяр аварга хүн зодох хүн биш. Тэнд ажилтай явж байгаа хүн” гэв.
 
 
 
 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.