Улаанбаатар 5oC

ЦЕГ: Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой 649 гомдлыг шалгаж байна

ЦЕГ: Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой 649 гомдлыг шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газраас сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд ЦЕГ-ын тэргүүн дэд  дарга П.Батбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Цаг үеийн шинжтэй болон сонгуулийн үйл явцын талаар цагдаагийн байгууллагаас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хүргэе. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор нийт 649 гомдол мэдээлэл шалгагдаж байна. Эдгээрийн 476 нь Улаанбаатар хотод 176 нь хөдөө орон нутагт гарсан байна. Бид өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Улсын хэмжэнд  1983 хэсгийн хороонд ажиллаж  байна. Мөн сонгуультай холбоотой санал гомдлоос гадна өдөр тутам гардаг гэмт хэргийн дуудлагууд ч ирж байна. Сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулахад үүрэгтэй оролцож буй цагдаагийн байгууллагын алба хаагчдыг “Нэг талыг барилаа. Аль нэг улс төрийн хүчинд үйлчиллээ” гэх мэтчилэн янз бүрээр хэлж байна. Өнөөдрийн байдлаар ЦЕГ ямар нэгэн нам эвслийг дэмжсэн нь тогтоогдоогүй.  Улсын хэмжээнд шалгагдаж буй мэдээллийг  зохих журмын дагуу шийдэн шүүх, прокурорт шилжүүлсэн. Цагдаагийн байгууллага үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэж байгаа гэж ойлгож болно. 

Зарим улс төрийн хүчнээс цагдаагийн байгууллагыг аль нэг намын талд үйлчилж, сонгуулийг будлиантуулах гэж байгаа мэтээр олон нийтэд мэдээлж байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар сонгуулийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар будлиантай зарим улс төрийн хүчнээс өгөх гэж байна. Хан-Уул  дүүргийн 15 дугаар хорооны иргэн Т-д  давхардсан саналын хуудас ирсэн талаар зохион байгуулагчдад хэлсэн. Тухайн үед ажиглагч нарыг байлцуулан ахлах зохион байгуулагч илүү хуудсыг устгалд оруулсан.

Уг бичлэгийг олон нийтэд цагдаагийн байгууллага аль нэг намд үйлчилж буй мэтээр ойлгуулсан. Энэ мэтчилэн цагдаагийн албан хаагчдыг буруугаар ойлгуулах мэдээлэл олон байна. Цагдаагийн байгууллага аль нэг нам эвсэлд үйлчлээгүй” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.