Ж.Эрдэнэбат: Төр нь түвшин, түмэн олон амгалан байг

Ж.Эрдэнэбат: Төр нь түвшин, түмэн олон амгалан байг

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 13.00 цагт гэргий Д.Тунгалагийн хамт Баянзүрх дүүргийн 1731 дүгээр хэсгийн хороонд очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд санал өгөв.

Тэрбээр санал өгөх үедээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль болж байна. Өнөөдөр Монгол түмэн тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын иргэн гэдгээ илэрхийлэж, тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно.

Монгол Улсын хөгжлийн төлөө Засгийн газраас олон тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд эдийн засагт нааштай өөрчлөлт гарсаар байгаа. Монголын ард түмэн энэхүү өөрчлөлтийг баталгаажуулах сонголт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Төр нь түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай” гэлээ. СЕХ-ноос өгсөн мэдээллээр улсын хэмжээнд сонгуулийн ирц 20 гаруй хувьтай байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.