Нэр дэвшигчид саналаа өглөө /ФОТО/

Нэр дэвшигчид саналаа өглөө /ФОТО/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд өнөөдөр 10:00 цагт Нийслэлийн 23-р сургуульд байрлах хэсгийн хороонд саналаа өглөө.

Санал өгснийхөө дараа тэрбээр “Монголчууд төрийнхөө сонгуульд оролцох энэ өдрийг баярын өдөр гэж тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Мориныхоо дэлийг засаж, шинэ дээлээ өмсөж сонгуульд саналаа өгөхөөр явж, төрийнхөө сонгуулийг хүндэтгэж оролцдог уламжлалтай ард түмэн. Сонгогч иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна" гэлээ. 

Мөн 12.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Баянзүрх дүүргийн 1709 дүгээр санал авах байранд очиж, саналаа өглөө. Тэрбээр санал өгснийхөө дараа “Монголын ард түмнээс шууд сонгогддог Ерөнхийлөгч гэдэг бол төрийн дээр сандайлсан намуудыг, улстөрчдийг хариуцлагатай, сахилга баттай байлгах ёстой тэргүүн юм.

Монголын улс төрд өнөөдөр хариуцлага, сахилга бат хамгаас чухал байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө сахилга бат, хариуцлагыг чанд сахин хэрэгжүүлснээрээ улс төрд, нийгэмд хариуцлага биежиж, ард иргэд сайхан амьдрах учиртай" гэлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.