Хан-Уул дүүргийн 1916 дугаар хэсгийн сонгогчдын 20 гаруй хувь нь саналаа өгчээ

Хан-Уул дүүргийн 1916 дугаар хэсгийн сонгогчдын 20 гаруй хувь нь саналаа өгчээ

Орон даяар Ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн X хорооны 1916 дугаар хэсгийн ахлах зохион байгуулагч Г.Тунгалагаас 12:00 цагийн байдлаарх мэдээлэл авлаа. Тэрбээр “Манай хэсэгт сонгуулийн насны 2000 гаруй иргэн бий. Одоогийн байдлаар нийт сонгогчдын 20 гаруй хувь нь саналаа өгөөд байна.

Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байна.  Тэр дундаа залуучууд маш идэвхтэй оролцож байгаа нь ажиглагдлаа. Ер нь иргэд тасралтгүй ирж, саналаа өгч байна” гэв. Мөн тэрбээр одоогийн байдлаар ямар нэгэн зөрчил гараагүй гэдгийг онцоллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.