С.Эрдэнэ: Эрх баригчид төрийн байгууллагыг сонгуульд эрээ цээргүй ашиглаж байна

С.Эрдэнэ: Эрх баригчид төрийн байгууллагыг сонгуульд эрээ цээргүй ашиглаж байна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль орон даяар явагдаж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Баянгол дүүргийн 1595 дугаар хэсгийн хороонд очиж, саналаа өгч, иргэний үүргээ биелүүллээ.

Тэрбээр саналаа өгснийхөө дараа иргэдэд хандаж “Өнөөдөр монголчууд төрийн тэргүүнээ сонгох саналаа өгч байна. Миний саналаа өгсөн хэсгийн хороон дээр гэхэд үдээс өмнөх байдлаар 30 орчим хувьтай байгаа гэсэн мэдээлэл өглөө. Энэ бол иргэд, сонгогчдын оролцоо сайн байна гэсэн үг гэж харж байна. Өнөөдөр сонгуулийн маргаан, будилаантай холбоотой асуудал багагүй гарч эхэллээ.

АН-ын сонгуулийн сурталчилгаанд ажилласан ажилчид, ухуулагчдын хоол, унаа, харилцаа холбооны зардал болох мөнгийг замаас нь хурааж авах. Түүнийгээ ашиглаад улстөржсөн мэдэгдэл хийх. Тэр дундаа цагдаагийн байгууллага улстөржсөн үйл ажиллагааг маш их явууллаа. Монголын улс төрийн түүхэнд байгаагүй сонин үйл явдлууд болж байна. Нэг нам нөгөө намынхаа санхүүжилтийг эрх мэдлээрээ далайлган, цагдаагаар дээрэмдүүлдэг явдал гардаг юм байна.

Үндсэндээ баруун таван аймагт ажиллаж байгаа АН-ын 8000 ухуулагч, штабын ажилтнуудын харилцаа холбоо, шатахуун, хоол унаад зарцуулагдах мөнгийг ачиж явсан машиныг саатуулсан. Түүнийгээ сонгогчдод мөнгө тараах гэж байсан мэтээр зарлаж байгаа нь дэндсэн хэрэг болж байна. Өнөөгийн эрх баригчид төрийн байгууллагыг сонгуульд эрээ цээргүй, увайгүй байдлаар ашиглаж байгаа.

Та бүхэн харсан байх. Цэргийн байгууллагын удирдлага нь албан хаагчдаа хэнд саналаа өгөхийг нь хуруугаараа заагаад байж байгаа зураг твиттер ч орсон байсан. Зарим хэсгүүд дээр АН-ын ажиглагчдыг олонхиороо түрий барин хөөж туух тохиолдол ч гарлаа. Сонгогчдод санал өгөхөд нь хөндлөнгөөс оролцох гэх мэт янз бүрийн увайгүй үйлдлүүд гарч байна” хэмээн хэллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.