Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар 11:40 цагт саналаа өгнө

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар 11:40 цагт саналаа өгнө

Өнөөдөр бүх хэсгийн хороонд сонгуулийн нээлт 07.00 цагт эхэлж иргэд Ерөнхийлөгчийнхөө сонгуулийг өгч эхэлсэн.

Тэгвэл хэн, хэн, хаана сонгууль өгөх бол?

Одоогийн байдлаар,

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.40 цагт Орос III сургууль, 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11.40 цагт "Шинэ Монгол" дунд сургуулийн урд Номноо хотхонд байрлах сонгуулийн хэсгийн хороонд дээр саналаа өгөх бол

Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд 09.20 цагт 23 дугаар сургууль,

нэр дэвшигч Х.Баттулга 11.30 цагт  48 дугаар сургууль дээр тус тус саналаа өгөх юм.

Харин нэр дэвшигч С.Ганбаатар хаана саналаа өгөх нь тодорхойгүй байна.

Энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 1983 хэсгийн хороонд 1 978 298 сонгогч сонгуулиа өгөх бөгөөд санал хураалт өнөөдрийн 22.00 цагаар дуусгавар болох аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.