Боловсролын салбар сайдтай болох нь ээ

Боловсролын салбар сайдтай болох нь ээ
Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт хариуцлага тооцож албан тушаалаас нь огцруулсан. Тусгай сургуулийн сурагчдын асуудал, цаашлаад шалгалтын материал задруулсан зэрэг хариуцлага алдсан асуудлаас болж түүнийг огцруулахад хүрсэн. 
Гэвч энэ зөвхөн шалтаг төдий байсныг олон хүн хэлж буй. Батлан хамгаалах салбарт хүний амь эрсэдчихээд байхад Б.Бат-Эрдэнэ сайдыг огцруулах асуудлыг оруулж ирээгүй атлаа жилийн жилд ар өврийн хаалгаар задарч байдаг шалгалтын материалын асуудлаас болж сайдыг огцруулсан нь Ардын нам мөнгөгүй, мөнгө өгөөгүй сайдаа огцруулсан хэрэг боллоо гэдгийг улс төр судлаачид онцолж буй. 
 
Тэгвэл өнөөдөр дараагийн сайд тодорхой болох нь ээ.  Түүний оронд  Т.Ганди, Ц.Цогзолмаа зэрэг хэд, хэдэн хүний нэр яригдаж байсан ч МАН-аас академич Г.Чулуунбаатарын нэрийг оруулж ирсэн юм. Үдээс өмнөх чуулганы хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Боловсролын сайдын нэрийг хэлэлцэн дэмжжээ. Одоо УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж.
 
-Г.Чулуунбаатар нь 2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал
 
-2008-2013 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирал
 
-2007-2011 онд НҮБХХ-ийн Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн 9 дэх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн Үндэсний захирал
 
-2000-2008 онд Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх
 
-1997-2009 онд Монгол Улсын ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал
 
-2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
 
-Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн
(одоог хүртэл)
 
-Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн
 
-2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Судалгааны төвийн захирал гэсэн албан тушаалуудыг тус тус хашч байгаа нэгэн юм. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.