Маргааш ХХААХҮЯ нээлттэй ажиллах нь

Маргааш ХХААХҮЯ нээлттэй ажиллах нь

Засгийн газрын яамд, хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлаг, газар хэлтсүүд өнгөрөгч тавдугаар сараас эхлэн иргэдэд нэг өдрийн турш нээлттэй үйлчилж байгаа билээ. Хэдийгээр төрийн байгууллагын үйл ажиллагаа бүх өдөр нээлттэй байх ёстой ч Төв талбайд зохион байгуулдаг энэхүү өдрөөр иргэд ямар нэг шат дамжлага, чирэгдэл хүнд сурталгүйгээр төрийн үйлчилгээг нэг дор авах, мөн үйл ажиллагаатай нь танилцах боломж бүрдүүлдэг гэдгээрээ онцлогтой.

Энэ долоо хоногт БОАЖЯ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, иргэдэд байгаль орчны салбарын мэдлэг олгосон бол өчигдөр Сангийн яам нээлттэй ажиллаж, иргэд автомашины татвараа ямар нэг торгуульгүй шууд төлөх боломжтой байсан юм.

Тэгвэл маргааш, нөгөөдөр гэсэн хоёр өдөр ХХААХҮ-ийн яам нээлттэй хаалганы өдөрлөгөө Төв талбайд хийх зар тараажээ. Энэ өдөр мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн жижиг дунд үйлдвэрлэлийн шинэ техник технологи, худалдаа үйлчилгээ, хуульзүйн зөвлөгөөг нэг дороос авах боломжтой аж.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.