Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ гэв

Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ гэв

Өнөөдөр Төрийн ордонд хоёр намын бүлэг хуралдана. Тодруулбал, УИХ дахь МАн-ын бүлэг Их жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэх юм. Тэгвэл АН-ын бүлэг Их эзэн Чингис хааны танхимд хуралдаж мөн л чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэх аж.

Мөн энэ өдөр Төрийн ордонд чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон дэд хороодын хуралдаан товлогджээ.

Тодруулбал, Хуульзүйн байнгын хорооны ажлын хэсэг үдээс өмнө болон үдээс хойш хуралдаж Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм.

Мөн НББСШУ-ы байнгын хорооны ажлын хэсэг үдээж хойш хуралдаж Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх бол, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд товлогджээ.

Мөн энэ өдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон нэр бүхий зургаан гишүүн 13.00 цагаас Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.