Байгаль орчны салбарынхан өнөөдөр нээлттэй ажиллана

Байгаль орчны салбарынхан өнөөдөр нээлттэй ажиллана

БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр эхэлж байна. 11.00 цагт Сүхбаатарын талбайд уг өдөрлөгийн нээлт болох бөгөөд БОАЖ-ын сайд болон бусад албаны хүмүүс оролцох аж.

Мөн ЦУОШГ болон Улаанбаатар хотод байрлах яамны харьяа Хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, Нийслэлийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар болон манай салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрийн газрын төлөөлөл, салбарын мэргэжлийн холбоод, ТББ, ААН-үүд, Их, дээд сургуулийн төлөөлөл, Эко сургуулийн сурагчид оролцох юм.

Өдөрлөгт оролцож буй холбогдох байгууллагууд маань агаар, орчны бохирдлыг бууруулах талаар зохион байгуулж буй арга хэмжээ, орчны бохирдлыг хэмжих суурин болон явуулын лаборатори, бохирдлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх технологийн талаар төсөл, хөтөлбөрийн газрууд маань дэлгэрэнгүй танилцуулахаар болжээ.

Мөн БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдрийн хүрээнд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Европын холбооноос манай улсад суугаа Элчин сайдын яамдтай хамтран “Эко кино фестивал”-ыг зохион байгуулж эхэллээ. Кино фесвивалын нээлт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 14.00 цагт болох бөгөөд өнөөдрөөс эхлэн гурав хоног үргэлжлэх юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.