Х.Баттулга: Монголчууд ялах болно /ФОТО/

Х.Баттулга: Монголчууд ялах болно /ФОТО/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад өнөөдөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулав.
 
Нэр дэвшигчийн үнэмлэхийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн гардуулж, хуулийн дагуу шударга өрсөлдөхийг хүслээ.
 
Энэ үеэр нэр дэвшигч Х.Баттулга: “Сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Хүч тэнцвэргүй тулаан болох ч би сонгуульд бэлэн байгаа. Монголчууд ялах болно” гэлээ.
 
АН-ын дарга С.Эрдэнэ: “АН үе үеийн сонгуульд шударгаар өрсөлдөж ирсэн. Энэ сонгуульд ч шударгаар өрсөлдөнө. Тиймээс нөгөө хоёр намаа мөн шударгаар өрсөлдөхийг уриалж байна” гэв.
 
Үнэмлэх гардуулах үеэр Эрх чөлөөний талбайд АН болон ИЗНН-ын гишүүд дэмжигчид цугласан байлаа. Энэ үеэр Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нэр дэвшигч Х.Баттулгад хадаг, мөнгөн аяганы хамт гардуулан амжилт хүслээ. Монгол Улсад үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах төрийн тэргүүн хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн  онцолсон юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.