С.Ганбаатар: Монголын ард түмэн ялна, Монгол босно /ФОТО/

С.Ганбаатар: Монголын ард түмэн ялна, Монгол босно /ФОТО/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт өнөөдөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулав.
 
Нэр дэвшигчийн үнэмлэхийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн гардуулж, хуулийн дагуу шударга өрсөлдөхийг хүслээ.
 
Нэр дэвшигч С.Ганбаатар,  “Өнөөдрийг хүртэл хол замыг, удаан тууллаа. Олон доромжлол дундуур алхаж ирлээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг гэж үг бий. Үнэн гүйцдэг юм байна. Өнөөдөр жирийн ард иргэд улс орныхоо тусгаар тогтнолын төлөө санаа зовж байна. Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлд оруулсан намуудаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа ард түмнээсээ уучлалт гуйж эхлэх ёстой. Монголын ард түмнийг лиценз, газрын наймаа, тендерийн луйврууд ядрааж байна.
 
Бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байгаа. Монгол Улсаа цэгцтэй хөгжүүлэх Үндсэн хуулийн төсөл байгаа. Илүү мөнгө хөрөнгөтэй нь ялдагаас өөр сонгууль хийх хэрэгтэй. Илүү төлөвлөгөөтэй, сэтгэл зүрхтэй, үзэл баримтлалтай нь ялах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн дундаас сонгодог. МАХН жирийн ард түмний төлөөлөл Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгч болох боломжийг олголоо. Намын дарга Н.Энхбаярт талархаж байна. Тэр хүний хийж, бүтээсэн олон зүйлийг би үргэлжлүүлнэ. Монголын ард түмэн ялж, Монгол босно” гэв.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.