Ц.Элбэгдорж: Бүгдэд нь хамтын ялалтын баярын мэнд хүргэе

Ц.Элбэгдорж: Бүгдэд нь хамтын ялалтын баярын мэнд хүргэе

Эх орны дайны ялалтын 72 жилийн ойн парад ОХУ-ын Улаан талбайд ёслол төгөлдөр эхэллээ. 

Энэхүү парадад нийтдээ 10 мянган цэргийн албан хаагч оролцож буй бөгөөд үүний 210 нь эмэгтэйчүүд байх аж. Мөн 114 нэгж зэвсэг техник, 72 байлдааны онгоц нисдэг тэргийг танилцуулах юм.

Тэгвэл өнөөдрийн энэхүү баяртай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан ялалтын баярын мэнд хүргэлээ.

Тэрбээр эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадын бичлэгийг нийтэлж, “Москвад Ялалтын баярын парад эхлэх гэж байна. Монгол төрийн алаг далбаа, алтан соёмботойгоо намираад, манай цэргийнхэн парадын алхаагаар гараад ирэх. Ямар сайхан гэж санана. Монголоороо, ялалтаараа бахархах сайхан шүү. Энэ сурвалжлагаас харж болно. Бүгдэд нь хамтын ялалтын баярын мэнд хүргэе” гэх тайлбар зүүсэн байна.

Б.Сумъяа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.