МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх М.Энхболд гэж хэн бэ

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх М.Энхболд гэж хэн бэ
МАН-ын наймдугаар Бага хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдөх нэр дэвшигчийг гишүүдийнхээ саналаар тодрууллаа. Намын Удирдах зөвлөлийн хуралд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Шадар сайд У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын гишүүд өрсөлдөж, улмаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар нэрээ татсан учраас Бага хуралд Ц.Нямдорж, М.Энхболд нарын нэрсийг оруулж ирсэн юм. 
 
Үдээс өмнөх хуралдаанаар нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрөө Бага хурлын гишүүддээ танилцуулж, санал хураалт явагдсан. Санал хураалтын дүнгээр УИХ-ын дарга М.Энхболд үнэмлэхүй ялалт байгуулжээ. УИХ-ын дарга М.Энхболд нийт гишүүдийн 85 хувийн санал авч намаасаа нэр дэвших эрхтэй болсон юм. 
 
Тодруулбал, М.Энхболд 222 санал 85,7 хувь Ц.Нямдорж 37 санал 14,3 санал авчээ. Санал асуулгын дүн гарсны дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж М.Энхболд даргад амжилт хүсч, духан дээр нь үнссэн аж. Мөн ийм үр дүн гарна гэдгийг эртнээс мэдэж байсан гэдгээ ч хэлсэн байна. Бага хурал одоо намын дарга М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж буй юм. МАН-аас нэр дэвшихээр болсон М.Энхболдын намтарыг уншигч таньд танилцуулъя. 
 
Төрсөн он:           1964 оны 7 дугаар сарын 19-ний өдөр,
 
Төрсөн газар:      Улаанбаатар хот,
 
Боловсрол:
1982 онд    Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль,
1987 онд    Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн,
1996 онд    Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн,
1998 онд    ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,
2000 онд    Эдийн засгийн магистр,
2002 онд    НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн,
2003 онд    БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор,
2006 онд    Орхон их сургуулийн Хүндэт доктор,
 
Ажил эрхлэлт:
1987-1989 онд  Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
1989-1991 онд  Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
1991-1992 онд  Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
1992-1996 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
1996-1998 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
1999-2005 онд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
2005 оноос        Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2006-2007 онд  Монгол Улсын Ерөнхий сайд,
2007-2012 онд  Монгол Улсын Шадар сайд,
2012-2016 онд  Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
2016 оноос       Монгол Улсын Их Хурлын дарга.
 
Улс төрийн сонгуульт ажил:
1990 онд             Монгол Ардын Намд элссэн,
1991-1992 онд  Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
1992-1997 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
1997-2006 онд  Нийслэлийн МАН-ын хорооны дарга,
2005-2007 онд  Монгол Ардын Намын дарга,
2007-2012 онд  МАН-ын нарийн бичгийн дарга,
2013 оноос        МАН-ын дарга
1998 оноос        МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
1997 оноос        МАН-ын Бага хурлын гишүүн,
                             МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27 дугаар Их Хурлын төлөөлөгч,
                             МАН-ын 21 дүгээр Их хурлаас “ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч,
1995 онд            “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч,
1997 онд          Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,
 
Төрийн бус байгууллагын сонгуульт ажил:
2000-2012         Үндэсний Олимпийн хорооны тэргүүлэгч гишүүн,
2008 оноос       Монголын морин спорт,  уяачдын холбооны Ерөнхийлөгч,
2009 оноос       Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн,
2011 оноос       “Манзушир хутагт” сангийн Тэргүүн.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.