Боловсролын яамны удирдлагууд “амьд” гэж найдъя

Боловсролын яамны удирдлагууд “амьд” гэж найдъя
Сонсголын бэрхшээлтэй охид, хөвгүүдийг дарамталж, бэлгийн гаж хүслээ хангадаг багш, захирал хоёрын тухай өгүүлдэг “Нам гүм дундах харгислал” киног уншигч та мэдэх биз. БНСУ-ын нэгэн жижиг хотод байрладаг сургуульд болсон явдлаас сэдэвлэсэн энэхүү кино олон улсад дуулиан тарьж байсан удаатай. Хууль, шүүх, цагдаа гээд бүгдийг эрх мэдэлдээ атгачихсан сургуулийн захирал сурагч охидоо хүчирхийлж, харин танхай багш ангийн хөвгүүдийг зодож, хүчирхийлж гаж хүслээ хангаж буй тухай өгүүлдэг энэ кинотой адилхан утгатай "Чимээгүй хашгираан" гэх үгээр нэрлэсэн нэвтрүүлэг өчигдөр “Ийгл ньюс” телевизээр цацагдлаа. 
 
Тодруулбал, 29 дугаар сургуулийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурах эрх нь зөрчигдөж буй талаар жагсаал цуглаан зохион байгуулж байсан нь саяхан. Сургуульд нь ямар ч дохионы хэлний мэдлэггүй багш нар хичээл заадаг тухай эсэргүүцлээ илэрхийлсэн хэсэг хүүхдүүдийн асуудал улмаар бэлгийн дарамт, хүчирхийлэл ч энэ сургуульд байдаг талаар ярьснаар нийгмийн анхааралд орсон. 
 
Энэ талаар хөндөж бичсэн хэвлэл мэдээлэл болгоныг 29 дугаар сургуулийн удирдлагууд шүүхэд дуудаж байгаа. Тэгвэл өчигдөр нэвтрүүлэг цацагдахаас өмнө “Ийгл ньюс” телевизийн сэтгүүлчийг ч цагдаагийн байгууллагад дууджээ. Энэ талаар Монголын сэтгүүлчдийн холбоо анхаарал хандуулан ажиллаж байгаа юм байна. Мөн нэвтрүүлэг цахим хуудсанд тавигдсан ч бичлэгийг устгажээ. 
...Боловсролын яамны үндсэн үүрэг чухам юу вэ. Хаа нэг хурал зарлах уу, эсвэл энэ салбарт шинэчлэл хийх үү. Багш нарын чадвар, чадамж, хүүхдийн сурах эрхийг хангахын тулд ажиллах ёстой яам юмсан. Харамсалтай нь энэ үүргээ эрхэм сайд Ж.Батсуурь, дэд сайд Ё.Отгонбаяр хоёр мэддэггүй бололтой шүү. Сэтгүүлчийг хүссэн үедээ цагдаад өгч, бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгодог хэмээн хэнэггүй ярьж суугаа эдгээр удирдлагуудад хариуцлага тооцооч, сайдууд аа. Чадахгүй гэвэл ажлаа өг...
Нэвтрүүлэгт ярилцлага өгөхийг зөвшөөрсөн есөн хүүхдийн гурав нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа ярьсан байх аж. Мөн хэрэглэсэн бэлгэвч, архины шил ч ангийнх нь хогийн савнаас олддог талаар ярьжээ. Хамгийн эмгэнэлтэй нь тус сургуулийн захирал “Сурагчдад бэлэг өгөхөөр бэлгийн дарамт гэж ойлгодог” хэмээн ярьсан байх юм. Уг нь энэ асуудлыг Боловсролын яам шалгаж байгаа гэж мэдэгдсэн нь саяхных. Гэвч өнөөх ажлын хэсэг нь нэг удаа хэвлэлийн хурал зарлаж зарим багш нар дохионы хэл мэддэггүй байх талтай гэсэн бөөрөнхий хариулт өгөөд таг чиг болсон. 
 
Тэнд хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар тэд хөндөхийг ч хүссэнгүй. Бүр Боловсролын дэд сайд Ё.Отгонбаяр “хүүхдүүд өөрсдөө ярьж сураад төгсөх ёстой” хэмээн доромжилж байсан удаатай. Боловсролын яамны үндсэн үүрэг чухам юу вэ. Хаа нэг хурал зарлах уу, эсвэл энэ салбарт шинэчлэл хийх үү. Багш нарын чадвар, чадамж, хүүхдийн сурах эрхийг хангахын тулд ажиллах ёстой яам юмсан. 
 
Харамсалтай нь энэ үүргээ эрхэм сайд Ж.Батсуурь, дэд сайд Ё.Отгонбаяр хоёр мэддэггүй бололтой шүү. Сэтгүүлчийг хүссэн үедээ цагдаад өгч, бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгодог хэмээн хэнэггүй ярьж суугаа эдгээр удирдлагуудад хариуцлага тооцооч, сайдууд аа. Чадахгүй гэвэл ажлаа өг. Бидний зөвхөн киноноос хардаг гэж боддог байсан аймшигт зүйл дэргэд маань болж байгаа бол энэ асуудлыг хэрхэх вэ. Хүүхэд хэзээ ч худлаа хэлдэггүй. Тэр тусмаа ийм зүйлээр тэд шоудна гэдэг юу л бол. 
 
Амьдралын аз жаргалыг дутуу амсах хувьтай төрсөн гээд тэд хүн биш хэрэг үү. Сурч боловсрох эрхээ бүрэн дүүрэн хангуулах Үндсэн хуулиар олгогдсон эрх нь ч байгаа. Тиймээс чимээгүй хашгирааныг таслан зогсоох, асуудлын үнэн мөнийг олохгүй бол нийгэм эдгээр хүүхдийн өмнөөс “чимээтэй хашгирах” болно гэдгийг сануулъя. Бүхэл бүтэн боловсролын яамыг үл тоож буй “хурган” даргадаа хариуцлага тооцож чадахгүй ийм арчаагүй сайдтай байгаад яах билээ. Ж.Батсуурь та яг одоо энэ асуудалд тайлбар өг. Нийгэм ч үүнийг шаардаж байна. Эрхэм хоёр сайдтан “амьд мэнд” байгаа гэж найдъя. 
 
Б.Эрхэс 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.