Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэнэ

Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэнэ

Өнөөдөр Төрийн ордонд дэд хороод болон ажлын хэсгийн хуралдаан болж УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх юм байна. Мөн Үдээс хойш нэг байнгын хорооны хуралдаан товлогджээ.

Тухайлбал, Хуульзүйн байнгын хороо өнөөдөр 14.00 цагаас Их эзэн Чингис хааны танхимд хуралдаж Засгийн газраас өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх аж.

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийхээр товложээ. Ажлын хэсэг дэд хороодын хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Биеийн тамир спортын тухай хуульд өөрчлөлт оруулах аж.

Мөн Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээс гадна Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэхээр болжээ. Энэ өдөр Боловсролын тухай, сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг 14.00 цагаас Сүхбаатар дүүргийн 166 дугаар, Сонгинохайрхан дүүргийн 79 дүгээр, Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгт тус тус ажиллах юм байна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.