Хүүхэд харах үйлчилгээнд шалгалт хийнэ

Хүүхэд харах үйлчилгээнд шалгалт хийнэ

Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж, тус хууль өнгөрөгч оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 45 мянга гаруй хүүхдийн 25 хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж, 1305 иргэн ажлын байртай болжээ.

Түүнчлэн хүүхэд харах хүнгүйн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан 6000 гаруй эцэг, эх асран хамгаалагч тодорхой хөдөлмөр эрхэлж, байнгын орлоготой болсон зэрэг үр дүн гарсан байна. Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 818 хүүхэд харах төвд, 5275 хүүхэд хамрагдаж байна.

Тэгвэл эдгээр газруудад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар нөхцөл байдлын үнэлгээг үндэсний хэмжээнд 2017 оны дөрөвдүгээр сарын 03-наас тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл хийхээр болжээ. Ингэснээр Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6540:2015 стандарт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжид нөхцөл байдлын үнэлгээ хийж, шаардлага хангахгүй төвүүдэд албан шаардлага өгч, хүүхэд харах үйлчилгээ болон сургуулийн өмнөх боловсролд  хамрагдаж буй хүүхдийн давхардлыг арилгаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах юм байна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.