”Торго” салон шинэ коллекцио танилцууллаа
2013 оны 4 сарын 30
“Modern Nomads” рестораны 10 жилийн ойн хүрээнд “Rostaing miss 2013” fashion show зохион байгуулсан билээ. Арьс боловсруулах Rostaing компани 18 дугаар зуунд байгуулагджээ. Харин өдгөө энэ компани байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэлээ явуулдаг аж. Тиймээс ч монгол ямааны арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг байна.

Монгол ямааны арьсыг боловсруулахад хамгийн дөхөм байдаг тухай энэ үеэр Rostaing компанийн захирал онцолж байлаа. Тэд монгол ямааны арьсаар урласан бүтээгдэхүүний нүүр царай монгол охин байх ёстой гэж үзсэн учраас ийнхүү миссийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг болжээ. Үүнээс гадна энэ шоуны үеэр ”Торго”  салон загварын коллекцио танилцуулсан юм.
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бусад сэтгэгдэл