• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Р.Дагва: Хотын хөгжлийн гарц нь технологи, инновац

Өнгөрөгч сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, нийслэлийн ИТХ-ын Р.Дагва тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн  төлөөллүүд АНУ-ын Флорида мужийн  Майами хотод блокчейн технологийн дэлхийн томоохон компани болох “IOHK”-оос зохион байгуулсан “IOHK Summit 2019” олон улсын бага хуралд урилгаар оролцоод ирсэн билээ. Эл хурлын үеэр “IOHK” компани Монголын финтекийн болоод блокчейн технологийн өнөөгийн хөгжлийн тухай бүтэн панел хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Үүний дүнд Улаанбаатар хот, технологийн өөрчлөлтийн энэ эринд юу хийж байгаа, юу хийхээр төлөвлөж буйгаа танилцуулж, хөрөнгө оруулагчдад эх орноо сурталчилаад ирсэн.

Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Гадаад харилцааны яам, “Монголын Финтекийн холбоо”, Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Fintech Innovation in Frontier Market” сэдвийн дор “Frontier Fintech Summit 2019” арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Санхүүгийн салбарын уламжлалт үйлчилгээг илүү хурдан, хялбар, хямд байдлаар шийдвэрлэх боломжийг олгож буй энэхүү шинэ технологи нь манай улсад нэвтэрч, эрчимтэй хөгжиж буй юм. Өөрөөр хэлбэл, манай улсад финтекийн төрөл бүрийн компаниуд байгуулагдаж, банкууд ч үйл ажиллагаа, үйлчилгээндээ финтекийн шийдлүүдийг нэвтрүүлсээр байгаа юм.

Монгол Улсад дээрх чиглэлээр анх удаагаа болж буй энэхүү чуулга уулзалтад финтек салбарт дэлхийд тэргүүлж яваа энтрепренерүүдээс гадна Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид, чадварлаг мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид оролцож финтекийн хөгжил, сайн жишээ, асуудлын шийдлүүдийн талаар харилцан туршлага солилцож, мэдээ, мэдээллээ түгээсэн юм. Үүнээс гадна бодлого тодорхойлох түвшний эрх бүхий байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, энэхүү шинэ салбарт ямар бодлого, зохицуулалтын орчин дутагдаж байгаа талаар хэлэлцэж, шаардлагатай хууль тогтоомж, зохицуулалтын талаар байр сууриа илэрхийллээ.

Уг чуулга уулзалтад нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва оролцох үеэрээ “Дэлхий дахинаа хурдацтай хөгжиж, хүмүүсийн амьдралыг өөрчилж буй финтек салбарын тухай хэлэлцэх “Фронтийр Финтек Саммит” арга хэмжээг нээж байгаадаа баяртай байна” гээд энэхүү чухал салбарын, олон улсын хэмжээний ийм арга хэмжээ Улаанбаатар хотод маань болж байгаа нь бидний хувьд өндөр ач холбогдолтойг онцолж байв.

Мөн “Улаанбаатар хот хөгжлийн гарцаа технологи, инновац гэж үзэж, энэ хүрээнд дорвитой ажлуудыг санаачилж хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал, дундын оффис, инкубатор, лаборатори бүхий Инновацын төвийг бид саяхан ашиглалтад оруулаад байна. Энэ төвдөө бид хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчидтай амжилттай хамтран ажиллаж, залуучуудыг бизнес сэтгэлгээтэй болгоход, инновац шингэсэн гарааны компаниудыг дэмжихэд онцгой анхаарч байна.

Мөн инновацын чөлөөт бүс байгуулахаар аль хэдийн бэлтгэл ажилдаа ороод байгаа.  Интернет, ухаалаг гар утасны нэвтрэлт зэрэг дэд бүтцийн шаардлагатай бүрдлүүд манайд харьцангуй сайн хөгжсөн, төлбөр тооцооны олон янзын аппликейшнууд гарч байгаа зэрэг нь финтекийн хөгжил манайд боломжийн байгааг, цаашид улам илүү хөгжих боломж байгааг илтгэн харуулдаг.

Хүмүүсийг хөдөлгөх нэг гол хүчин зүйл нь төлбөр тооцоо байдаг болохоор финтекийн илүү дэвшилтэт, боловсронгуй шийдлүүд нь манай нийслэл хотод тулгамдаад буй олон асуудлыг шийдэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт би итгэдэг” хэмээгээд технологийн хөгжлөөс хоцролгүй, Улаанбаатар хотдоо финтекийн салбарын бүх л тоглогчдыг нэг дор цуглуулж, үнэтэй туршлага, сургамжаа хуваалцах гадаадын зочдыг ирүүлж, оролцогч талуудын хамтын ажиллагаа, хууль эрх зүйн зохицуулалтын тал дээр тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлэх гэж байгаа нь үнэхээр тэмдэглүүштэй үйл явдал гэдгийг онцолсон юм. Тиймээс Улаанбаатар хотын засаг захиргаа эл чиглэлийн үйл ажиллагаа, санал санаачилгыг бүх л талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэхийлсэн юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автомашинтай жагсагчид таван шаардлагыг шат шатны байгууллагуудад тавьж байна
Автомашинтай жагсаалаас үүдэн түгжрэл их байнгааг анхааруулж байна
20 аж ахуйн нэгжид 4 тэрбумийн хүүгүй зээл олгожээ
Өнөөдөр хаана юу болох вэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Кино, театр
  • •Хөлбөмбөг
  • •Банк санхүү
  • •Чуулган
  • •Гэмт хэрэг
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Ипотекийн зээл
  • •Загварын ертөнц
  • •Олимпизм
ХУРААХ
МАН-ынхан ичсэн нүүрэндээ...
Сайд асан Д.Ганхуягийн охин...

Р.Дагва: Хотын хөгжлийн гарц нь технологи, инновац

2019-05-14
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Р.Дагва: Хотын хөгжлийн гарц нь технологи, инновац

Өнгөрөгч сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, нийслэлийн ИТХ-ын Р.Дагва тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн  төлөөллүүд АНУ-ын Флорида мужийн  Майами хотод блокчейн технологийн дэлхийн томоохон компани болох “IOHK”-оос зохион байгуулсан “IOHK Summit 2019” олон улсын бага хуралд урилгаар оролцоод ирсэн билээ. Эл хурлын үеэр “IOHK” компани Монголын финтекийн болоод блокчейн технологийн өнөөгийн хөгжлийн тухай бүтэн панел хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Үүний дүнд Улаанбаатар хот, технологийн өөрчлөлтийн энэ эринд юу хийж байгаа, юу хийхээр төлөвлөж буйгаа танилцуулж, хөрөнгө оруулагчдад эх орноо сурталчилаад ирсэн.

Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Гадаад харилцааны яам, “Монголын Финтекийн холбоо”, Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Fintech Innovation in Frontier Market” сэдвийн дор “Frontier Fintech Summit 2019” арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Санхүүгийн салбарын уламжлалт үйлчилгээг илүү хурдан, хялбар, хямд байдлаар шийдвэрлэх боломжийг олгож буй энэхүү шинэ технологи нь манай улсад нэвтэрч, эрчимтэй хөгжиж буй юм. Өөрөөр хэлбэл, манай улсад финтекийн төрөл бүрийн компаниуд байгуулагдаж, банкууд ч үйл ажиллагаа, үйлчилгээндээ финтекийн шийдлүүдийг нэвтрүүлсээр байгаа юм.

Монгол Улсад дээрх чиглэлээр анх удаагаа болж буй энэхүү чуулга уулзалтад финтек салбарт дэлхийд тэргүүлж яваа энтрепренерүүдээс гадна Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид, чадварлаг мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид оролцож финтекийн хөгжил, сайн жишээ, асуудлын шийдлүүдийн талаар харилцан туршлага солилцож, мэдээ, мэдээллээ түгээсэн юм. Үүнээс гадна бодлого тодорхойлох түвшний эрх бүхий байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, энэхүү шинэ салбарт ямар бодлого, зохицуулалтын орчин дутагдаж байгаа талаар хэлэлцэж, шаардлагатай хууль тогтоомж, зохицуулалтын талаар байр сууриа илэрхийллээ.

Уг чуулга уулзалтад нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва оролцох үеэрээ “Дэлхий дахинаа хурдацтай хөгжиж, хүмүүсийн амьдралыг өөрчилж буй финтек салбарын тухай хэлэлцэх “Фронтийр Финтек Саммит” арга хэмжээг нээж байгаадаа баяртай байна” гээд энэхүү чухал салбарын, олон улсын хэмжээний ийм арга хэмжээ Улаанбаатар хотод маань болж байгаа нь бидний хувьд өндөр ач холбогдолтойг онцолж байв.

Мөн “Улаанбаатар хот хөгжлийн гарцаа технологи, инновац гэж үзэж, энэ хүрээнд дорвитой ажлуудыг санаачилж хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал, дундын оффис, инкубатор, лаборатори бүхий Инновацын төвийг бид саяхан ашиглалтад оруулаад байна. Энэ төвдөө бид хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчидтай амжилттай хамтран ажиллаж, залуучуудыг бизнес сэтгэлгээтэй болгоход, инновац шингэсэн гарааны компаниудыг дэмжихэд онцгой анхаарч байна.

Мөн инновацын чөлөөт бүс байгуулахаар аль хэдийн бэлтгэл ажилдаа ороод байгаа.  Интернет, ухаалаг гар утасны нэвтрэлт зэрэг дэд бүтцийн шаардлагатай бүрдлүүд манайд харьцангуй сайн хөгжсөн, төлбөр тооцооны олон янзын аппликейшнууд гарч байгаа зэрэг нь финтекийн хөгжил манайд боломжийн байгааг, цаашид улам илүү хөгжих боломж байгааг илтгэн харуулдаг.

Хүмүүсийг хөдөлгөх нэг гол хүчин зүйл нь төлбөр тооцоо байдаг болохоор финтекийн илүү дэвшилтэт, боловсронгуй шийдлүүд нь манай нийслэл хотод тулгамдаад буй олон асуудлыг шийдэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт би итгэдэг” хэмээгээд технологийн хөгжлөөс хоцролгүй, Улаанбаатар хотдоо финтекийн салбарын бүх л тоглогчдыг нэг дор цуглуулж, үнэтэй туршлага, сургамжаа хуваалцах гадаадын зочдыг ирүүлж, оролцогч талуудын хамтын ажиллагаа, хууль эрх зүйн зохицуулалтын тал дээр тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлэх гэж байгаа нь үнэхээр тэмдэглүүштэй үйл явдал гэдгийг онцолсон юм. Тиймээс Улаанбаатар хотын засаг захиргаа эл чиглэлийн үйл ажиллагаа, санал санаачилгыг бүх л талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэхийлсэн юм.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автомашинтай жагсагчид таван шаардлагыг шат шатны байгууллагуудад тавьж байна
Автомашинтай жагсаалаас үүдэн түгжрэл их байнгааг анхааруулж байна
20 аж ахуйн нэгжид 4 тэрбумийн хүүгүй зээл олгожээ
Өнөөдөр хаана юу болох вэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 минутын өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (19-12-09)

2 цагийн өмнө өмнө

ЛА Лейкэрс улирлын 21 дэх хожлоо байгууллаа

2 цагийн өмнө өмнө

Moon dance -"Шонхор" бүжгээр дэлхийн аварга болсон бичлэг

3 цагийн өмнө өмнө

Автомашинтай жагсагчид таван шаардлагыг шат шатны байгууллагуудад тавьж байна

4 цагийн өмнө өмнө

Автомашинтай жагсаалаас үүдэн түгжрэл их байнгааг анхааруулж байна

5 цагийн өмнө өмнө

Хөгжлийн банкны охин компани дүрмийн сангаа нэмэгдүүлжээ

6 цагийн өмнө өмнө

20 аж ахуйн нэгжид 4 тэрбумийн хүүгүй зээл олгожээ

6 цагийн өмнө өмнө

Өнөөдөр хаана юу болох вэ

6 цагийн өмнө өмнө

Парламентын хар түүхийг бичилцэж яваа 76 “эрхэм”

6 цагийн өмнө өмнө

Попорч болохгүй сэдэв буюу Нийгмийн даатгалын сан

6 цагийн өмнө өмнө

“Moon dance” гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо

6 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

6 цагийн өмнө өмнө

Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна

2019-12-06 өмнө

Бие даагчийн эрхийг хязгаарласан 50:26 хувилбарыг гишүүд эсэргүүцэж эхлэв

2019-12-05 өмнө

Лос Анжелес Лейкэрс баг өрнөд бүсийг тэргүүлж байна

2019-12-05 өмнө

Марвел цувралын "Black widow" трейлэр цацагдлаа

2019-12-05 өмнө

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр анх удаа гадаргын ус хуримтлуулах хөв байгууллаа

2019-12-05 өмнө

Л.Эрдэнэчимэг "Баярлалаа Ардчилсан холбоо" олон ангит анимейшн бүтээжээ

2019-12-05 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олголоо

2019-12-05 өмнө

Б.Отгонбаатар үүсгэн байгуулсан “Тэдмэнт”-ийн сүлжээ

2019-12-05 өмнө

"Өвлийн идэш" махны өргөтгөсөн худалдаа эхэлнэ

2019-12-05 өмнө

Ипотекийн зээлд 380 тэрбум төгрөг олгожээ

2019-12-05 өмнө

ОУВС-гийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2019-12-05 өмнө

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана

2019-12-05 өмнө

Ж.Энхбаяр: ЖДҮ авсан болохоос авлига авч, хулгай хийж, улсын мөнгө ашигласан биш

2019-12-05 өмнө

Таны хэтэвчтэй холбоотой 2020 оны онцлох өөрчлөлтүүд

2019-12-04 өмнө

Д.Сүхбаатарын талбайд мөсөн хотхон байгуулах уралдаан зарлагдлаа

2019-12-04 өмнө

Сан Антонио Спөрс багийнхан хоёр ч нэмэлт цаг сунгаж Хьюстон Рокетсыг буулгаж авлаа

2019-12-04 өмнө

Торгуулийн мэдээлэл гар утсанд ирдэг болно

2019-12-04 өмнө

Зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2019-12-02 өмнө

Н.Номтойбаярын “жиргээ”, мөрдөгчийн байр суурь

2019-12-02 өмнө

Лос Анжелес Лейкэрсийн 10 дараалсан хожлыг Даллас Мавирекс баг зогсоолоо

2019-12-02 өмнө

Отгон Топ модель Д.Долгионы гэрэл зургаас

2019-12-05 өмнө

Лос Анжелес Лейкэрс баг өрнөд бүсийг тэргүүлж байна

2019-12-04 өмнө

Сан Антонио Спөрс багийнхан хоёр ч нэмэлт цаг сунгаж Хьюстон Рокетсыг буулгаж авлаа

2019-12-03 өмнө

Асашорюү Дагвадорж Моллаей Саеид гурван өрөө байр бэлэглэхээр болжээ

2019-12-03 өмнө

“Баячууд л машин уна”

2019-12-02 өмнө

Моллаей Саеид иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ

2019-12-03 өмнө

Филадельфи 76 баг талбайдаа Юта Жаззыг буулгаж авлаа

2019-12-03 өмнө

Леонель Месси 6 дахь удаагаа "Алтан бөмбөг" хүртлээ

2 цагийн өмнө өмнө

ЛА Лейкэрс улирлын 21 дэх хожлоо байгууллаа

2019-12-02 өмнө

Орцны шат цөмөрч хүн гэмтээжээ

2019-12-02 өмнө

Монголын баг Олон улсын ой тогтоолтын холбооны ДАШТ-ий аварга боллоо

2019-12-05 өмнө

Марвел цувралын "Black widow" трейлэр цацагдлаа

2019-12-04 өмнө

Лос Анжелес Лейкэрс өрнөд бүсийг тэргүүлэгч баг хэвээр үлдлээ

2019-12-03 өмнө

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-03 өмнө

ОУХБХ-ны футзалын шүүгчийн сургалт эхэллээ

2019-12-03 өмнө

Хөгжлийн банкны санхүүжилтын үр дүнд 20 гаруй мянган ажлын байр шинээр бий болжээ

2019-12-02 өмнө

Үндсэн хуулийн Цэцийн даргаар Н.Чинбатыг сонголоо

2019-12-03 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2019-12-02 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2019-12-02 өмнө

Өдөртөө 8-10 градус хүйтэн байна

2019-12-02 өмнө

Үндсэн хуулийн Цэц даргаа өнөөдөр сонгоно

2019-12-02 өмнө

Нийслэлийн 2020 оны төсвийг баталлаа

2019-12-04 өмнө

Боксын УАШТ-ээс олимпийн шигшээ багийг бүрдүүлнэ

2019-12-06 өмнө

Бие даагчийн эрхийг хязгаарласан 50:26 хувилбарыг гишүүд эсэргүүцэж эхлэв

2019-12-05 өмнө

Ж.Энхбаяр: ЖДҮ авсан болохоос авлига авч, хулгай хийж, улсын мөнгө ашигласан биш

2019-12-03 өмнө

Өдөртөө 7-9 градус хүйтэн байна

2019-12-04 өмнө

Д.Сүхбаатарын талбайд мөсөн хотхон байгуулах уралдаан зарлагдлаа

2019-12-05 өмнө

"Өвлийн идэш" махны өргөтгөсөн худалдаа эхэлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах