Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Мазар баг 200-гаад өрхтэй. Тэдний 40 гаруй нь багийн төвд суурин амьдарч газар тариалан эрхэлдэг. Сургуулийн өмнөх насны хүүхэд олон хэдий ч цэцэрлэг байхгүй учраас зуны гурван сард сумын цэцэрлэгээс хоёр багш Мазарт ажиллуулж багийн төвийн байранд цөөн тооны хүүхэд авч сургуулийн өмнөх боловсрол олгодог байжээ.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг энэ тухай “Мазарт цэцэрлэг байхгүй, сургуулийн өмнөх боловсрол олгогддоггүй байсан. Тиймээс Францын “France educate” нийгэмлэгт хүсэлт тавьж, Мазарт гэр цэцэрлэг байгуулуулахаар болсон юм.
Тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Алиан Гросманыг өнгөрсөн өвөл Монголд ирэхэд нь биечлэн уулзаж чухам яагаад Мазарыг онцолж буйгаа маш сайн тайлбарласан. Энэ ажлын бодит үр дүн гарч Төгрөг сумын Мазар багт тус нийгэмлэгийн 25 сая төгрөгийн санхүүжилтээр тохилог сайхан гэр цэцэрлэг байгуулж өчигдөр буюу энэ сарын 16-нд нээлтийг нь хийлээ. Бяцхан жаалуудын сурч боловсрох, амарч тухлах бүхий л боломжийг иж бүрнээр нь хангасан гэр цэцэрлэг 25 хүүхдийн хүчин чадалтай ч яг өчигдрийн байдлаар 30 хүүхэдтэй үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Хөдөөгийн бяцхан хүүхдүүдийн төлөө сэтгэл гарган ажилласан “France educate” нийгэмлэгийн хамт олонд баярлалаа” хэмээн ярилаа.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.