Алтан дэлхийг аргаар засахаас аашаар засахгүй гэдэг онч үг бий. Монгол Улсын тэргүүлэх чиглэлийг тэр дундаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг тэргүүлж байгаа сайд нь босч мэндлээгүйн төлөө дөрвөн хүнийг зэрэг ажлаас халсан байх юм.
Төрд төмөр нударга хэрэгтэй хэдий ч түшмэлийн суудлаас ташуурдах хэнээтний зэвсэг байж яавч болохгүй. Тодруулбал, тэрбээр энэ сарын 13-нд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр ажиллах үеэрээ “Босож мэндэлсэнгүй” гэсэн шалтгаанаар “Энэ нөхдүүдийг ажлаас нь хал” гэж хэлээд гараад явсан байгаа.
Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн пэйж хуудсаар дамжуулан “залруулга” нэртэй хачин гэмээр мэдэгдлийг хийв. Тодруулбал, тэрбээр “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд бусад багш нартаа өөрөө үлгэрлэж чадах чадвартай арга зүйч нар ажиллаж байж, нийт багш нарынхаа мэргэжлийн болон ёсзүйн, мөн зөв хандлагыг бий болгоноо гэдгийг анхааруулсныг нийгмийн сүлжээгээр гуйвуулсан мэдээ явуулж буйд залруулга хийв. Өндөр шаардлага-өндөр хариуцлага нэхэж ажилланаа” хэмээсэн байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр ажлаас нь халсан үйлдэлдээ огт гэмшихгүй байгаа төдийгүй, цаашид ч ийм байдал үргэлжлэх болно гэсэн утга агуулгатай зүйл бичсэн байна.
Сайдыг хараад салбаганахгүй ч эрхэлсэн ажилдаа чадварлаг, хүлээсэн үүрэгтээ үнэнч нэгэн байж болохыг ядаж тунгаасан болов уу сайд маань. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нь боловсролгүй, соёлгүй, шинжлэх ухаанч биш байх юм бол энэ улсын ирээдүйн хөгжил холхон харагдахаас аргагүй.
Төрийн сайдын ажлыг аашаараа биш аргаар, муухираар биш ухаанаар хийхийн ухааныг бага ч атугаа ухаарах сөхөө Ц.Цогзолмаа сайдад байдаг ч болоосой.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.