УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын орыг залгах нөхөн сонгуулийн тов энэ оны аравдугаар сарын 7-нд товлогдоод байгаа билээ. Нөхөн сонгуульд намууд нэр дэвшигчээ илгээхээр ярилцаж байгаа юм.
Энэ сонгуулийг хийх болсон шалтгаан нь МАН-ын хамгийн залуу гишүүний ёс суртахуунгүй үйлдэлтэй холбоотойг хүн бүр мэднэ. Парламентын танхимд 65 суудал эзэлдэг эрх баригч намынхан ёсзүйгүй гишүүнийхээ өмнөөс хариуцлага хүлээж, нөхөн сонгуульд нэр дэвшихгүй ч байж мэднэ гэх яриа олны дунд тархаад байсан.
Харин МАН-ын удирдлагуудад тийм ёсзүй байхгүй бололтой. УИХ-ын 42 дугаар тойрогт тус нам нэр дэмшигчээ илгээхээр зэхэж байгаа сурагтай. Хэнтийчүүд МАН-д итгэж, залуусын дуу хоолой болог гэсэндээ УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад итгэл хүлээлгэсэн нь дамжиггүй. Гэтэл хэнтийчүүдийн итгэлийг өвөртлөн Төрийн ордонд зөөлөн суудалд заларч, төрийн хамгаалалтад багтсан залуу гишүүн сонгогчдынхоо итгэлийг хөсөр хаясан, нам нь ч иргэд сонгогчдын өмнө хариуцлагатай байж чадсангүй.
МАН-аар овоглосон залуу гишүүндээ дорвитойхон арга хэмжээ авч чадаагүй эрх баригч намынхан нөхөн сонгуульд нэр дэвшигчээ “сойсноор” өөрсдийн нэр хүндээ улам л уландаа гишгэж байгаагаа ойлгохгүй байгаа бололтой. Угаасаа ч хэнтийчүүд МАН-д итгэлээ нэг өгөхөөс дахин өгөх болов уу даа. Туршлагатай намынхан үүнийг тооцоолсон болоод энэ сарын 1-нд болсон намын Удирдах зөвлөлийн хурлаараа нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцсэн байлгүй.
Тэд Удирдах зөвлөлийн хурлаараа энэ сарын 6-нд бага чуулганаа зохион байгуулахаар ярилцжээ. Энэ хурлаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нэр дэвших хүнээ сонгох гэж байгаа бололтой. Тиймээс ч Удирдах зөвлөлийн хурлаа тун ч даруухан, нууцаар шахуу хийсэн юм байлгүй.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.