• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Бөөгийн туйлшрал, цуст захиалга…

Зэрлэг амьтдын тоо толгой цөөрч, унаган байгаль улам доройтож байгаагийн нэг томоохон шалтгаан болох хууль бус ан агнууртай тэмцэх сэдвээр “Зууны мэдээ” сонин цуврал нийтлэлүүдийг хүргэж байгаа билээ. Манай улсад 1990 оноос ард түмэн өөрсдийн сүсэг бишрэлийг эрх чөлөөтэй дагах болсон гэж болно. Өнөөдөр манай улсад шашны 30 гаруй урсгал орж ирсэн гэсэн албан тоо бий. Хэдийгээр хүний шашин шүтэх эрх ч гэсэн сайн, муу үр нөлөө олон бий. Үүн дундаас сүүлийн жилүүдэд шашны зан үйлд амьтны эд эрхтэн, арьсыг ашиглах нь нэмэгдэж байгаа нь хууль бус ан агнуур хүрээгээ тэлэхэд багагүй нөлөөлж байна.

нарантуул, Хархорин захад бөөгийн шашныханд зориулсан лангуунууд тун олон. Тэнд байгаа гол бараа нь арьсан хэнгэрэг, бүргэд, тасын өд, сарвуу, чоно, баавгайн соёо байх агаад зарим лангуун дээр үнэг, нөмрөг тасын чихмэл болгосон бүтэн бие ч харагдаж байв. Зөвхөн зах гэлтгүй бөөтэй холбоотой цахим группуудээр бор гөрөөс, халиун буга, согооны арьс зарах, авах зарлал элбэг. Бөөгийн шашныхан эрт дээр үеэс уламжилж ирсэн зан үйл, өөр өөрийн онгод тэнгэрийн заавраар хувцас хэрэглэлээ бэлтгэдэг гэдэг. Бөөгийн эд хэрэглэл хийдэг гэх зараар холбогдоход багшаараа зааварчлуулсан бичгээ авчир, эсвэл өөрөө сонсож мэдэрсэн бол ирээд уулз гэж байв.

УНАЛГА БОЛСОН АМЬТНАА ХЯДАХ НЬ УЛАМЖЛАЛТ ЁС МӨН ҮҮ?

Бөөгийн шашинг уг нь монголчуудын унаган шүтлэг гэж үздэг. Нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн мөнх тэнгэр, онгон байгаль, газар ус, өвөг дээдсээ тахин шүтдэг нь бөөгийн шашны мөн чанар гэдэг. Мөнх тэнгэрийн сургааль бол нүүдэлчин соёлоор дамжиж, үеэс үед уламжлагдан ирсэн өв соёл гэж үздэг. Өөрөөр хэлбэл, бөөгийн ямар ч хэлбэр байсан тэднийг нэгтгэдэг мөн чанар нь хүн байгалийн шүтэлцээ, харилцаа холбоо гэдэг билээ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэхүү шашны урсгалыг мөнгө, бизнестэй холбох нь цагаандаа гарсныг өөрсдөө ч шүүмжилдэг юм

Өнөөдөр манай улсад бөөгийн 100 орчим байгууллага, 20 гаруй мянган бөө байгаа гэсэн албан судалгаа байдаг гэнэ. Гэхдээ бараг л айл бүрт нэг бөө төрж байгаа нь энэ тоог хэд дахин нэмж мэднэ. Бөөгийн шашин уламжлалт, орчин цагийн бөө гэсэн хоёр дэг жаягаар хөгжиж байна. 1990 оноос хойш хүчээ авч байгаа орчин цагийн бөөгийн урсгалд урьд өмнө нь байгаагүй зохиомол дэг жаягууд гарч ирж байгаа нь байгалийн унаган байдалд зарим тохиолдолд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тухайлбал, уламжлалт бөөгийн ёсонд овоонд тахилга өргөхдөө шатааж өргөдөг бол одоо тэр чигт нь орхиж, байгаль орчныг бохирдуулж байна.

Түүнчлэн зохиомол дэг жаягийн золиос нь дээр хэлсэнчлэн зэрлэг амьтад юм. Уг нь бөөгийн ёсонд ан амьтнаа дээдлэх ёсон маш чухал байдаг. Тэдний уналга гэж нэрлэдэг амьтдын шүтээнд баавгай, могой, хун, бүргэд, шонхор гэх мэт багтдаг. Гэтэл өнөөдөр өөрсдийн шүтээн буюу уналга болсон амьтдаа хядаж, устгах үйл хэргийг захиалж, мөнгө төлж байгаа нь шашин шүтдэг, шүтдэггүй хүн бүрийн ойлгохгүй асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, энэхүү шашны мөнх хөх тэнгэрийн дор онгон байгалиа хадгалах мөн чанар нь улам гажуудах болов.

БОР ГӨРӨӨС, ХАЛИУН БУГА БӨӨГИЙН ЗАХИАЛГААР ДУУСАХ ВИЙ

Бөө нь дээл, малгай, гутал өмсөхөөс гадна хэц хуур, хэнгэрэг, цохиур, толь, таяг сэлтийг хэрэглэдэг. Дээлээ хуяг гэж нэрлэдэг бөгөөд бөөлөх үед үүсэх элдэв янзын дайрлага муу юмнаас хамгаалах утгаар хэрэглэдэг байна. Эрт үед бор гөрөөс, зээр, ямааны элдсэн арьсаар хуягаа хийдэг байж. Хэрэв эртнээс уламжилж ирсэн энэ уламжлалаа дагавал илүү хүчирхэг гэж үздэг нь өнөөдөр манай улсын ховор амьтдын тоонд ордог бор гөрөөс, халиун бугыг дуусгахад томоохон нөлөө үзүүлэх бизнес болж хувираад байна.

Мөн бөөгийн малгайг улаачид залагдан ирж буй онгод тэнгэрийн тэргүүн хэмээн үздэг. Нүүр самалга, малгайн өд, хараа, чих зэргээс бүрдэнэ. Малгайдаа шар шувуу, бүргэд, сойрын өдийг хатгадаг бөгөөд өдний тоо нь шавийн тоо болон удам угсааны үеийн тоог илэрхийлдэг байна. Бүргэд, шонхрын өд харьцангуй үнэтэй тул нөмрөг тасынхаар орлуулах нь элбэг. Зах дээр нэг ширхэг нь 3-10 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг.

Бас нэгэн чухал хэрэгсэл нь хэнгэрэг. Гурав, зургаа, есөн талтай байдаг. Чоно, баавгай шиг хүч чадалтай, буга, согоо шиг төгс төгөлдөр байхыг бэлгэдэж эдгээр амьтдын арьсаар хийдэг уламжлал байдаг гэнэ. Харин буриад бөө нар улаан ямааны арьсаар хэнгэргээ татдаг. Ямааны арьсаар хийсэн хэнгэрэг 50 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол согооны арьсан хэнгэрэг нь 500 мянгаас эхэлдэг гэж захын наймаачин бидэнд хэлсэн юм. Сүр хүчийг улам нэмэхийн тулд зарим бөө нар чоно, үнэг, бүргэд, тас, баавгайн чихмэлийг захиалж хийлгэдэг байна.

Өөрөөр хэлбэл, уналга болсон амьтдаа хажуудаа амьд мэт залах нь тэдэнд сүр хүч өгдөг бололтой. Тус тусын жаяг, онгодынхоо зааврын дагуу тухайн амьтны арьс, өдийг эдлэл хэрэглэлдээ багахан хэмжээгээр оруулаад бусдыг нь хиймэл зүйлээр орлуулах бүрэн боломжтойг зарим бөө хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, амьд байгальд чиглэсэн энэхүү шашны туйлшралаас өөрсдөө сайн дураараа татгалзах хэрэгтэй байгаа юм. Олон зууны турш уламжлан ирсэн өв уламжлалаа дагах шашны зан үйлийг буруутгах гэсэнгүй, буруутгаж ч чадахгүй. Харамсалтай нь мөнгө улаан, нүд цагаан орчин үед шашныхаа мөн чанар, итгэл үнэмшлийг уландаа гишгэн байж авч явах уу гэдэг нь бодох л асуудал.

Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан:

-Орчин цагийн бөө 1990 оноос маш хүчтэй дэлгэрсэн. Нэг хэсэг нь бизнестэй холбож чадсан байна. Өөрөөр хэлбэл, энэ урсгал дотроос шинээр юм сэдэж гаргах, зохиомол жаягууд үүсч байна. Жишээлбэл, амьтны чихээс хийж байрлуулах гэх мэт асуудал гарч байна. Уламжлалт бөө шүтлэгийн түүхэнд ялангуяа чихмэл хийж байрлуулах асуудал бараг байгаагүй. Үүний цаана ан амьтанд аюул учруулах, байгаль дэлхийгээ сүйтгэх ажиллагаа явагдаж байгаа. Тиймээс бид уламжлалаа хөгжүүлэх, судлах, байгалиа хамгаалах маш чухал шаардлагатай байна. Орчин цагийн бөөгийн багш нар элдэв зүйл шинээр сэдэж гаргадгаа болих хэрэгтэй. Ан амьтнаа дээдлэх ёсон манай шүтлэгэд маш чухал. Манай логоны бэлэгдэлд ч харагдаж байгаа. Уналгаа шүтэж амьдрах ёстойгоос биш өөрсдөө устгана гэдэг байж болохгүй л дээ.

Амьтан хамгаалах сангийн тэргүүн С.Дамдинсүрэн: 

-Хэдийгээр шашны зан үйл боловч орчин үед зарим уламжлалууд цаг үеийн шаардлагаар хувьсан өөрчлөгдөөд аль болох эх дэлхийдээ халгүй болж эхэлж байна. Тиймээс амьтдын өд савар, хумс, соёл, шүд, гавал зэрэг эд эрхтнийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Үүнийг нийтэд сурталчилмаар байгаа юм. Өнгөрсөн жил холбогдох байгууллагуудтай явж шалгалт хийхэд  “Бид алаагүй. Хөдөө үхчихсэн байсан” гэх мэт хариулт хэлж байсан.  Тэгэхээр манай мал эмнэлэг, мэргэжлийн хяналтынхан сайн ажиллах шаардлагатай байгаа юм. Энэ салбарт хүний нөөц дутагдалтай нь үнэн. Урсгалынхаа онцлогоос болоод зайлшгүй хэрэглэх шаардлагууд ч байдаг байх. АНУ-д үүнийг яаж шийдсэн бэ гэхээр Денверийн Рокки ууланд “Загас ба ан агнуурын холбоо” гээд амьтны эд эрхтэн хадгалах төв байр байдаг. Тэнд өнцөг булан бүрээс хураагдсан эд эрхтэн, арьс, үсийг төвлөрүүлдэг. Шашны болон бусад чиглэлээр зайлшгүй хэрэглэх шаардлагатай хүмүүс нь тэндээс, мэргэжлийн хүмүүсээс нь авдаг. Манайд уламжлалт соёл, амьтны эрх гээд хоёр талаа хүндэтгээд ийм төв байгуулчихмаар байгаа юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хотын шинэ дарга ирэх мягмар гарагт тодрох гэнэ
“Оюутолгой” ХХК ажилчдынхаа нэмэгдэл цалинг хасч, хууль зөрчиж байна
Цаг хэтрүүлдэг цахим тоглоомын газруудад хариуцлага тооцно
Дүүргүүдийн газрын алба ажлын таван өдөр иргэдэд үйлчилнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Хөлбөмбөг
  • •Шинэ шинэ
  • •Фото мэдээ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ярилцлага
  • •Олимпизм
ХУРААХ
Бенжамин Павардын гоол ДАШТ-ий...
Манай Ерөнхийлөгчийн хүсэлтийг...

Бөөгийн туйлшрал, цуст захиалга…

2018-07-26

Сэдвүүд : #Сенсааци  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хотын шинэ дарга ирэх мягмар гарагт тодрох гэнэ
“Оюутолгой” ХХК ажилчдынхаа нэмэгдэл цалинг хасч, хууль зөрчиж байна
Цаг хэтрүүлдэг цахим тоглоомын газруудад хариуцлага тооцно
Дүүргүүдийн газрын алба ажлын таван өдөр иргэдэд үйлчилнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Хотын шинэ дарга ирэх мягмар гарагт тодрох гэнэ

9 цагийн өмнө өмнө

О.Энх-Эрдэнэ энэтхэг хүүд ялагдлаа, гэхдээ л браво

9 цагийн өмнө өмнө

МАН-ын “хурган коммунист”-ууд удахгүй гишүүдээ цөлж мэднэ шүү

9 цагийн өмнө өмнө

“Оюутолгой” ХХК ажилчдынхаа нэмэгдэл цалинг хасч, хууль зөрчиж байна

10 цагийн өмнө өмнө

Ювентус хожигдлоо

14 цагийн өмнө өмнө

Хавдрыг өндөр долгионы давтамжаар түлэх (RFA) эмчилгээг нэвтрүүлжээ

14 цагийн өмнө өмнө

Цаг хэтрүүлдэг цахим тоглоомын газруудад хариуцлага тооцно

14 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин П.Орхоны барилдах эрхийг 4 жил хасчээ, харамсалтай

15 цагийн өмнө өмнө

Төрийн сангуудаас зээл авсан компаниудийг зарлахыг шаардаж байна!!!

15 цагийн өмнө өмнө

Зээлийн хүүгийн хэмжээ эдийн засгийн эрсдлийн гэрч болж байна

1 өдрийн өмнө өмнө

Дүүргүүдийн газрын алба ажлын таван өдөр иргэдэд үйлчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Ч.Хүрэлбаатар: Төрийн 2-3 сангаас зээл авдаг 300 гаруй ААН байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч ээлжит бус чулган зарлан хуралдуулах саналаа хүргүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Ювентус шөнө Атлетико Мадридтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн мулгуу шийдвэрийг Засгийн газар цуцлав

1 өдрийн өмнө өмнө

МҮХАҮТ-ыг Б.Лхагважав, О.Амартүвшин хоёрын нэг л удирдаж чадна

1 өдрийн өмнө өмнө

Монгол орны нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна

1 өдрийн өмнө өмнө

“Эрчим” баг өнөөдөр БНАСАУ-ын “Римион” клубтэй тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Өнгөрсөн шөнө болсон тоглолтууд хуурай тэнцээгээр өндөрлөлөө

1 өдрийн өмнө өмнө

Лука Дончисийн Shaqtin' A Fool

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

МАН-аас хөөгдөх дараагийн хүн Н.Номтойбаяр уу

1 өдрийн өмнө өмнө

Б.Баатарзориг: Төрийн албанд “ар, өврийн хаалга”-аар шургалдаг байдлыг хална

2 өдрийн өмнө өмнө

Байтынхан “Хаврын тэргүүн”-ээ шалгаруулжээ

2 өдрийн өмнө өмнө

Бүх оддын тоглолтын шилдэг 10 үзүүлбэр

2 өдрийн өмнө өмнө

Л.Бүүвэйбаатар: Халхын сайхан Юндэн алхаа гишгээнээс эхлээд өөр байх учиртай

2 өдрийн өмнө өмнө

Браво, МАН “60 тэрбум-ын автор”-аас саллаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Гантулгын "бандааш" 287.6 саяын үнэтэй

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт 2-4 градус хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

МАН "их цэвэрлэгээ" хийж эхэллээ

САНАЛ БОЛГОХ
2019-02-14 өмнө

Голдэн Стэйт Уорриорс хожигдлоо

2019-02-14 өмнө

Жеймс Харденг блокотсон бичлэг

2019-02-14 өмнө

Монгол компани анх удаа Лондонгийн биржийн гишүүн болжээ

2019-02-14 өмнө

Монгол хүү Карнеги Холлын тайзнаа гарлаа

2019-02-14 өмнө

Зайсангийн KFC-гээс хордсон 11 хүний биеийн байдал хүнд байна

2019-02-15 өмнө

KFC-гийн бүх салбарыг хаагаач ээ

2019-02-14 өмнө

ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

2019-02-14 өмнө

“Улаанбаатарын өвлийн наадам 2019″ энэ амралтын өдрүүдэд болно

2019-02-14 өмнө

13 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшиллоо

2019-02-14 өмнө

Ц.Түмэнцогт “Эрдэнэс Оюутолгой” гүйцэтгэх захирал боллоо

2019-02-14 өмнө

ХОМ-ээ маргаашийн дотор мэдүүлээрэй

2019-02-15 өмнө

Зээлийн хүүг бууруулж болно, гэхдээ хүчээр биш

2019-02-15 өмнө

"Өвөл"-ийн бохирдол: Нүүрсний утаа үнэртсэн нүүдэлчид

2019-02-15 өмнө

МИАТ-ийн онгоцноос тэсрэх бөмбөг илрээгүй учраас удахгүй ниснэ

2019-02-15 өмнө

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас анхны том даалгавраа авлаа

2019-02-15 өмнө

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг энэ 28-нд сонгоно

2019-02-15 өмнө

Зарим хүүхдийн “Хүүхдийн мөнгө” дөрөвдүгээр сар хүртэл хүлээгдэнэ

2019-02-15 өмнө

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ

2019-02-15 өмнө

Frozen киноны дараагийн ангийн трейлэр цацагдлаа

2019-02-15 өмнө

Менингитийн тариа 13500 төгрөгийн үнэтэй

2019-02-15 өмнө

МАНАН дэглэмийн эсрэг төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ

2019-02-15 өмнө

Ховд голд осолдсон 6 настай хүүг эрэн хайсаар байна

2019-02-15 өмнө

Нөхөн сонгуульд нэр дэвшигчид төрийн албанаас чөлөөлөгдөх ёстой

2019-02-14 өмнө

Утаанаас салгачихвал үндэсний баатар болгон, хөшөө босгоё

2019-02-18 өмнө

Стифэн Көрри Бүх оддтын тоглолтын үеэр хийсэн тохолт

2019-02-15 өмнө

Рассел Уэстбрүүк 11 тоглолт дараалж трипл дабл хийлээ

2019-02-18 өмнө

Дуэйн Уэйдын дамжуулалтаар Леброн Жеймс тохолт гүйцэтгэлээ

2019-02-18 өмнө

Дирк Новицки хоёр дараалж холын зайнаас орууллаа

2019-02-18 өмнө

Стифэн Көрри, Яннис Адетокумбо нарын хослол

2019-02-15 өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (19.02.15)

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах