“Anymone” хамтлагийн чадварлаг дуучин Жанна буюу Я.Баяржаргал өчигдөр “Voice Mongolia”-гийн тайзыг эзэгнэлээ. Тэр дөрвөн шүүгчийг үнэхээр алмайруулж чадсан. Хамтлаг тарснаас хойш дөрвөн жил шахуу тайзан дээр гараагүй ч тэрбээр “Би дуугаа орхиж чадахгүй юм билээ. Би өдөр бүр дуулдаг байсан” хэмээлээ. Мэдээж түүнийг шүүгчид бүгдээрээ сонгосон. Түүнийг сонголтоо хийх хооронд шүүгчид олон олон амлалтыг өгч, зарим нь бүр өөрийн зохиосон дуугаа ч дуулуулаад авна билээ. Тэд олон сайхан амлалтынхаа хамт өөрийн багтаа элсүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсээр байсан юм.
Тухайлбал, “Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Д.Отгонбаяр “Чамд одоо сайхан дуу л хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй. Дор хаяж 20 жил хит болох тийм дууг би чамд зориулж зохиож өгч чадна” гэсэн бол, дуучин Д.Болд “Би чамд бүхнийг цогцоор нь бий болгоно. Чи үнэхээр гайхалтай байлаа. Дуу хөгжим, хувцаслалт, гоё зураг авалт бүгдийг би чамд зориулж чадна” гэлээ.
Харин “Киви” хамтлагийн дуучин Ука “Чи хамтлагт дуулж байсан, би ч бас тийм. Би одоо соло уран бүтээл дээрээ түлхүү ажиллаж байгаа. Тэгэхээр би чиний соло уран бүтээлийг дэмжих бүрэн боломж бий. Чи бид хоёрт ижил төстэй зүйл олон бий: Тиймээс ойлголцоход, биенээ мэдрэхэд илүү дөхөм байх болно” гэсэн бол С.Ононбат шүүгч “Сонголт чиний гарт бий. Чамайг олон олон дуутай болгох боломж надад бий. Чиний ард ажиллах сайн баг байна” гэх амлалтуудыг өгч байлаа.
Энэ бүх амлалтуудын дараа Жаннагийн сонголт дуучин Д.Болд байсан юм. Тиймээс Жанна дуучин Д.Болдын багт орж бэлтгэл сургуулилалтаа хийж, дараагийн шатанд дахин өрсөлдөхөөр боллоо.
М.УЯНГА
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.