Он гарснаас хойш ард иргэдээ асар их стресс, уур бухимдлын “халуун тогоо”-нд буцалгаж, улсын мөнгө уйлдаггүйн тод жишээг харуулж байгаа Засгийн газар уймраа чавганц шиг эргэж хургасан шийдвэр гаргасаар л байна. Тодруулбал, шинэ оны эхэнд шатахуун импортлогчид бензиний үнээ нэмэх шалтгаан байхгүй. Үнээ нэмбэл тэдэнтэй хариуцлага тооцно гэж байснаа л хэдхэн хоногийн дараа “Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн. Шатахуун импортлогчид алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн” гээд л тэдэнд жигтэйхэн хайртай болж хамгийн эрэлттэй хоёр төрлийн шатахууны онцгой албан татварыг нь тэглээд өгчихсөн.
Гэтэл өчигдөр дахиад л...У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоног дахь хоногийн тайлангаа тавив. Тэд “Богино хугацаанд багагүй ажил хийж, улс орныхоо эдийн засгийн байдлыг сэргээж байна” хэмээн өөрсдөдөө сайн үнэлгээ тавьж буйгаа ч дуулгаад амжсан. Тэдний хийсэн ажлыг бүгдийг үгүйсгэхгүй ч алдаа, оноотой зүйл олон байсныг ард иргэд үнэлж байгаа.
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон энэ хурлаар тэд хийсэн ажлаа тайлагнаад зогсохгүй, хийх ажлаа ч тайлагнав. Тэд хийх ажлын тайландаа энэ оны эхэнд Хүн амын онцгой албан татварыг нэмсэн шийдвэрээ цуцлахаар болсон тухайгаа дуулгалаа.
Тэд дахиад л өөрсдийн гаргасан шийдвэрээсээ буцлаа. Гэхдээ тэднийг энэ шийдвэрээ цуцалсаныг буруушааж байгаа юм биш. Харин ч эсрэгээрээ цаг үеэ олоогүй, болчимгүй шийдвэрээ оройтоогүй дээр нь цуцалсанд нь баяр хүргэмээр санагдав. Гагцхүү ямар ч судалгаа, үндэслэлгүй шийдвэр гаргачихаад, түүнээсээ эргэж буцаад байгаа нь мэргэжлийн, чадварлаг улстөрчдөөр багаа бүрдүүлсэн гэх Засгийн газарт байж боломгүй дүр зураг мэт санагдав. Тэд бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын 3 сая гаруй иргэнийг удирдаж байгаа төрийн түшээд шүү дээ. Аливаа шийдвэр гаргахаасаа өмнө судалгааны ажлыг маш сайн хийх ёстой. Энэ бол цэвэр тэдний хариуцлагатай холбоотой асуудал. Үүнээс үзэхэд төрийн түшээдэд маань хариуцлага гэдэг зүйл дутагдаад байна уу гэлтэй.
Харин өчигдрийн гаргасан шийдэрийн тухайд, хүн амын онцгой албан татварыг хуучин хэвээр нь үлдээх нь хэн бүхэнд баяртай мэдээ байх нь мэдээж. Яагаад гэвэл татвар нэмснээр наад зах нь зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс гадна үндэсний хэмжээний аж ахуйн нэгж, албан байгууллагад ч халгаатай шийдвэр байсныг хаа хаанаа мэдэж байгаа. Цагаан сарын баяр хаяанд ирсэн энэ үед иргэд, аж ахуйн нэгжид энэ нь ихээхэн дарамт болсон нь мэдээж. Тиймээс ч ард иргэд үүнд асар бухимдалтай хандсан. Нийгмийг шуугиулах сэдвийг өөрсдөө гаргаж хэсэг бужигнуулчихаад, түүн дээр нь өөрсдөө тоглолт хийгээд байгаа нь олон нийтэд таалагдахгүй байгаа нь илт.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.