• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Түүхч Д.Өлзийбаатар, судлаач Ц.Санчир нарыг төр соёрхлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” болон "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн Ц.Санчирын “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” бүтээлд энэ 2017 оны Төрийн шагналыг хүртээлээ. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гардуулан өгөв.

Монгол Улсын Төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонсдог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх зэрэг монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсныг нь үнэлж түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатар,

Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийн Ил хаадын үеийн хосгүй үнэт, ховор дурсгалуудаас 5 төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг сонгон “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” судалгааны бүтээлийг перс, англи, монгол хэл, бичгээр хэвлүүлж, Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаар сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн, соёл судлаач Цэрэндоржийн Санчир нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатар, соёл судлаач Цэрэндоржийн Санчир нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээж хэлсэн үгэндээ “Монгол төрийн хүндэтгэлийн өргөөнөө жил бүр Монгол Улсын иргэний оюуны гарамгай бүтээлд Төрийн шагнал хүртээдэг уламжлалын дагуу түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх”, соёл судлаач Цэрэндоржийн Санчирын “Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.

Өнөө жил Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106, Ардын хувьсгалын 96 жил, наашлаад Ардчилсан хувьсгалын 27 жилийн ой тохиож байгаа.

Энэ бол бидний өвөг дээдэс Монголын анхны төрт улс Хүннү гүрнийг байгуулснаас нааш тасралтгүй залгамжлан улбаалж, Эзэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулснаар түүний залгамжлагчид дэлхий дахинаа “Pax Mongolica” буюу Монголын энх тайвныг тогтоож явсан; эв эвдэрч, задарч бутарснаар 200 гаруй жил Манжийн эрхшээлд орж, 1911 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан; Ардын хувьсгалаар тусгаар тогтнолоо бэхжүүлэн, шинэ нийгэм журмыг тогтоосон; эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн төлөөнөө Ардчилсан хувьсгалыг хийсэн зэрэг өнөөгийн монголчууд биднийг бүтээсэн түүх, бидэнд үлдээсэн өв юм.

Түүхийн эдгээр тод тооллыг хэрэглэж хэвшсэн явдал нь түүх бол ирээдүй үеийг зөв чиглүүлэх “багш” байдаг учраас бид энэ түүхээрээ бахархахын зэрэгцээ сургамж захиасыг авахын тулд билээ. Түүхээ  танин мэдэхийн хэрээр хүнд эх оронч сэтгэл, үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх ухамсар хариуцлага, ухаарал төлөвшил сууж байдаг. Тэр тусмаа Монголын түүх бол дэлхийн түүхийг бүтээж, энх амгаланг тогтноож явсан өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн хамгийн том өв бахархал юм.

Түүх түүхээрээ, үнэнээрээ байх ёстой. Түүхийн сургамж л гэж байхаас түүхийг шүүх, гуйвуулах, буруушаах эрх хэнд ч байх ёсгүй. Гэвч бид нэгэн хэсэг улс төрийн үзэл суртлын нөлөөн дор өөрсдийн түүхээ бусдаар бичүүлж, гуйвуулан харлуулж, бүр итгэж дагаж явсан. Түүхийн шинжлэх ухаанд түүхийн судалгааны үнэн байх зарчим гэж үнэ цэнтэй ойлголт бий. Д.Өлзийбаатар түүхчийн “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” сонсдог ном бол дээрх зарчимд тулгуурлан, Монголын түүхийг үнэн болгох, гуйвуулсан алдаа нугалааг засаж залруулахыг зорьсон, түүхийн судалгааны үүднээс сайн бүтээл байхаасаа гадна түүхч хүний амьдарч буй орчин цагтаа нийцүүлэн туурвисан, нийгмийн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарласан маш сайхан соён гэгээрлийн ажил болсон юм. Сонсдог номын чихнээ хоногшсон “Мэргэн дүү нэр болгооно биз ээ” хэмээх эрхэм сайхан үгээрээ залуу үеийнхэндээ хандан, түүхийн боловсролыг дээшлүүлэх, түүхэн үнэнийг таниулан сургамжлахыг зорьсон боловч түүхчийн хувьд энэ бол монгол хүн бүрт ахмад хүний үг болж, ухаарал гэгээрэл хайрласан сайхан бүтээл юм гэдгийг энд талархан тэмдэглэе.

Түүх бол сургамж гэж дээр хэлсэнчлэн Монголын түүхийн эвдрэл бутралын маш том гашуун сургамж, тэр сургамжийг тээж яваа хүмүүс бол дэлхийн дайдад тархан суурьшсан монгол ахан дүүс маань билээ. Нэгэн өвөг дээдсийн улбаа хойчис, үсэрсэн цус, тасарсан мах болсон тэд маань даяар Монголын ариун голомтыг сахин суугаа биднийгээ харуулдан чих тавьж, цай идээнийхээ дээжийг өргөн ерөөж суудаг өр өвтгөм харуусал, зовлон жаргал, ерөөл нулимс дундуур биеэрээ туулж, халуун сэтгэлдээ тээж яваа “ТАСАМ”-ын дайчин эмэгтэй, судлаач Ц.Санчираар бахархаж байна.

“Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” ном бол түүний Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөр, тархан суурьшсан монголчуудаар сүүлийн 15 жилийн турш аялан судалгаа хийсний нэгээхэн хэсэг бөгөөд үүгээр дамжуулан түүний туулсан зам мөр, хийсэн судалгаа, бүтээсэн хийгээд цаашид туурвих бүтээлийг нь шагнаж байгаа хэрэг юм. Би хувьдаа Ц.Санчирын үзсэн туулсныг Монгол Улсын хүн бүр өдөр бүр зүрх сэтгэлдээ тээж, Монголын голомтыг сахин суугаа их хувь заяа, монгол ахан дүүсийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж хичээн зүтгэх ёстой гэж боддог. Ингэж чадвал эх орон минь тэднийхээ өргөсөн дээж ерөөлөөр өөдлөн дэвжих нь дамжиггүй.

Өнөөдөр Монгол Улсын Төрийн шагналыг соёрхон хүртээж байгаа хоёр эрхэм бол төр засгийн даалгавар, аливаа нэгэн ашиг сонирхол, нөлөө шаардлагаар бус зөвхөн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар, монгол хүний халуун сэтгэлээр судлан сурвалжилж, түүх соёлын судалгааг зузаатгаж, соён гэгээрүүлж, иргэнийхээ үүргийг нэр төртэйгөөр биелүүлж яваа эгэл жирийн түүхч, судлаачид билээ. Энэ хүмүүсийн Төрийн шагнал хүртсэн бүтээлийг Монголын ард түмэн бүгдээрээ уншиж, сонсож танилцаасай, эх түүхээрээ бахархаасай, сургамж аваасай гэж хүсэж байна” гэлээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МАНАН дэглэмийн эсрэг төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас анхны том даалгавраа авлаа
Ховд голд осолдсон 6 настай хүүг эрэн хайсаар байна
Нөхөн сонгуульд нэр дэвшигчид төрийн албанаас чөлөөлөгдөх ёстой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Шинэ шинэ
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Олимпизм
  • •Хөлбөмбөг
  • •Кино, театр
  • •Нийтлэл
ХУРААХ
Хэргийн газраас зугтсан хүнийг...
Ц.Гарамжавын урт настай хуулийн...

Түүхч Д.Өлзийбаатар, судлаач Ц.Санчир нарыг төр соёрхлоо

2017-12-08

Сэдвүүд : #Ерөнхийлөгч  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МАНАН дэглэмийн эсрэг төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас анхны том даалгавраа авлаа
Ховд голд осолдсон 6 настай хүүг эрэн хайсаар байна
Нөхөн сонгуульд нэр дэвшигчид төрийн албанаас чөлөөлөгдөх ёстой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Frozen киноны дараагийн ангийн трейлэр цацагдлаа

12 цагийн өмнө өмнө

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ

12 цагийн өмнө өмнө

Менингитийн тариа 13500 төгрөгийн үнэтэй

12 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (19.02.15)

12 цагийн өмнө өмнө

Рассел Уэстбрүүк 11 тоглолт дараалж трипл дабл хийлээ

13 цагийн өмнө өмнө

Зарим хүүхдийн “Хүүхдийн мөнгө” дөрөвдүгээр сар хүртэл хүлээгдэнэ

13 цагийн өмнө өмнө

МИАТ-ийн онгоцноос тэсрэх бөмбөг илрээгүй учраас удахгүй ниснэ

13 цагийн өмнө өмнө

Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

14 цагийн өмнө өмнө

МАНАН дэглэмийн эсрэг төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ

15 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас анхны том даалгавраа авлаа

16 цагийн өмнө өмнө

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг энэ 28-нд сонгоно

17 цагийн өмнө өмнө

Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн оюутны Универсиад наадамд оролцоно

18 цагийн өмнө өмнө

Ховд голд осолдсон 6 настай хүүг эрэн хайсаар байна

18 цагийн өмнө өмнө

Нөхөн сонгуульд нэр дэвшигчид төрийн албанаас чөлөөлөгдөх ёстой

19 цагийн өмнө өмнө

KFC-гийн бүх салбарыг хаагаач ээ

20 цагийн өмнө өмнө

Зээлийн хүүг бууруулж болно, гэхдээ хүчээр биш

20 цагийн өмнө өмнө

"Өвөл"-ийн бохирдол: Нүүрсний утаа үнэртсэн нүүдэлчид

20 цагийн өмнө өмнө

“Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан Монголоор дайрна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (19.02.14)

1 өдрийн өмнө өмнө

13 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшиллоо

1 өдрийн өмнө өмнө

Ц.Түмэнцогт “Эрдэнэс Оюутолгой” гүйцэтгэх захирал боллоо

1 өдрийн өмнө өмнө

Голдэн Стэйт Уорриорс хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

Зайсангийн KFC-гээс хордсон 11 хүний биеийн байдал хүнд байна

1 өдрийн өмнө өмнө

Жеймс Харденг блокотсон бичлэг

1 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатарын өвлийн наадам 2019″ энэ амралтын өдрүүдэд болно

1 өдрийн өмнө өмнө

ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрчээ

1 өдрийн өмнө өмнө

Утаанаас салгачихвал үндэсний баатар болгон, хөшөө босгоё

1 өдрийн өмнө өмнө

ХОМ-ээ маргаашийн дотор мэдүүлээрэй

1 өдрийн өмнө өмнө

Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийнэ

САНАЛ БОЛГОХ
2019-02-09 өмнө

Монголын таэквондочид "Токио 2020"-ийн анхны эрхийг авлаа

2019-02-09 өмнө

Татварын хөнгөлөлт авах хугацаа энэ сарын 15-нд дуусна

2019-02-08 өмнө

Инээдтэй Үдэш 2019

2019-02-08 өмнө

2, 7-гоор төгссөн дугаартай машины жолооч нар энэ сардаа багтан татвараа төлнө

2019-02-08 өмнө

Мессенжерээр илгээсэн зурвасаа 10 минутын дотор устгах боломжтой боллоо

2019-02-08 өмнө

Бүх оддын тоглолтын драфт боллоо

2019-02-09 өмнө

“Game of Thrones” киноны дараагийн бүлгийн зургуудыг дэлгэлээ

2019-02-09 өмнө

2, 7 –оор төгссөн дугаартай тээврийн хэрэгслийн албан татварыг энэ сард төлнө

2019-02-09 өмнө

Нөгөөдөр сурагчдын хичээл эхэлнэ

2019-02-12 өмнө

Монгол, Японы байтын тамирчдын хамтарсан бэлтгэл ирэх долоо хоногт эхэлнэ

2019-02-08 өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (19.02.08)

2019-02-09 өмнө

Shaqtin' A Fool (19.02.09)

2019-02-09 өмнө

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-д үүрэг өгөв

2019-02-11 өмнө

“Gee шинэлгээгээ зогсоож, бэлтгэлдээ гар”

2019-02-11 өмнө

Миами Хит эцсийн мөчид ялагдлаа

2019-02-10 өмнө

Хараар ажилладаг иргэнийг БНСУ-ын цагдаа нар саатуулах эрхтэй болжээ

2019-02-09 өмнө

Ражон Рондо анх удаагаа хожлын шидэлтээ амжилттай болголоо

2019-02-09 өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (19.02.09)

2019-02-09 өмнө

Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө барилдана

2019-02-10 өмнө

Кайри гэмтэж Бостон Селтикс баг хожигдлоо

2019-02-10 өмнө

Өнөөдөр шүдний эмч нарын олон улсын өдөр

2019-02-10 өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (19.02.10)

2019-02-10 өмнө

Парисаас Ц.Цогтбаатар мөнгө, Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ

2019-02-11 өмнө

Баячуудын зэрлэг цэнгэлийг хориглох нь зөв

2019-02-11 өмнө

Хиамгүй Цагаан сар

2019-02-11 өмнө

Монголчууд их найрагчтай салах ёс гүйцэтгэлээ

2019-02-11 өмнө

Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзоригийг томилжээ

2 өдрийн өмнө өмнө

Леброн Жеймс трипл дабл хийсэн ч баг нь ялагдал хүлээлээ

2 өдрийн өмнө өмнө

Манчестер Юнайтед хожигдлоо

2019-02-12 өмнө

Төрийг хүчгүйдүүлж буй тэрбумтан түшээд буюу ЖДҮ-чин гишүүд

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах