Өсвөрийн шатарчид аваргаа шалгаруулна
2014 оны 1 сарын 21
2014 оны өсвөрийн шатарчдын  нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 18-23-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын 23 болон 45-р сургуулиудад үргэлжилж байна.

Энэ удаагийн тэмцээнийг НИТХ-ын даргын ивээл дор  Нийслэлийн Шатрын холбоо, Цэцэн нүүдэл шатрын клуб хамтран зохион байгуулж байгаа юм.

Нэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд 45 сургуульд найм нас хүртэлх болон 11-12 насны охид хөвгүүдийн ангиллын тэмцээн болсон бол 23-р сургуульд 9-10 нас, 17-18 насны охид хөвгүүдийн ангилалын тэмцээн боллоо.

Харин нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд 13-15, 16-17 насны охид, хөвгүүдийн ангиллын тэмцээн 23-р дугаар сургууль дээр болох болох юм. Тэмцээнд нийт 20 гаруй байгууллагын 364 шатарчин өрсөлдөж байна.

Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй