Багш нарын баярыг намар тэмдэглэдэг болно
2013 оны 12 сарын 17
Монголын багш нарын баярыг жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэж ирсэн билээ. Гэтэл энэ үе нь хичээлийн жилийн дундуур тохиодог учраас багш нарын ажлын үр дүнг тооцоход хангалтгүй, зарим жилд цагаан сарын баяртай давхцдаг.

Тиймээс Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөр болох аравдугаар сарын 05-нд тэмдэглэх саналыг Монголын багш нарын холбоо, Монголын ахмад багш нарын холбоо гаргасны дагуу нийт багш нарын дунд судалгаа явуулахад оролцогчдын 74 хувь нь дэмжсэн байна.

Тиймээс “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд өөрчлөлт оруулж багш нарын баярыг 2014-2015  оны хичээлийн шинэ жилээс эхлэн аравдугаар  сарын 05-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Ж.Өөдлөн
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...