Өнөөдөр Дашням, Балжиннямтай билэгт сайн өдөр
2013 оны 10 сарын 7
    Аргын тооллын: 2013 оны 10-р сарын 7 , Даваа гараг
    Билгийн тооллын: Шинийн 3. 4 ногоон мэнгэтэй улаан морь өдөр
    Наран ургах/шингэх: 07:19 / 18:31
    Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
    Малын үс ноос хяргахад: Буян хишиг дэлгэрэх
    Суудал: Мод
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно. Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй