Үндэсний агаарын тээвэрлэгчийн шинэчлэл-хөгжил
2013 оны 10 сарын 2
“Үндэсний агаарын тээвэрлэгчийн шинэчлэл-хөгжил” зөвлөгөөн өнгөрсөн сарын 30-нд боллоо. Зөвлөгөөнөөр Үндэсний ганц авиа компани “МИАТ”-ийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, компанийн үйл ажиллагаанд хийх шинэчлэл өөрчлөлт болон ирээдүйн хөгжлийн талаар тус компанийн ажилтнууд, агаарын тээврийн мэргэжилтнүүд хэлэлцэв. УИХ-аас баталсан Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод тусгасны дагуу “МИАТ” ХК-д үндэсний агаарын тээвэрлэгч статусыг энэ онд олгосон бөгөөд эл нэр хүндтэй үүргийг хэрхэн биелүүлж Монголын агаарын тээвэрлэгчдийн нүүр царай болох вэ гэдэг асуултыг тойрсон сэдвээр зөвлөгөөн өрнөлөө.

Төрийн өмчит “МИАТ” ком­пани албан ёсоор “Үндэсний агаа­рын тээвэрлэгч компани” гэ­сэн статустай болж агаарын тээ­вэрт Монгол Улсыг төлөөлөх нүүр царай болж буйн хувьд энэ­хүү компанийн нэр хүнд тө­дийгүй иргэний нисэхийн сал­барт эзлэх байр суурь, гүй­цэтгэх үүрэг өсөн нэмэгдэж бай­гаа юм. Тиймээс Үндэсний агаа­рын тээвэрлэгчийн хувьд нэн түрүүнд бүхий л талаар олон улсын стандартыг ханга­сан үйлчилгээг үзүүлэх, цааш­лаад бүс нутаг, дэлхийд тэр­гүү­лэх авиакомпани бо­ло­хын тулд олон зүйлийг сайж­руу­лан шинэчлэгдэн хөгжих шаард­лага­тай байна гэж “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жар­галсайхан зөвлөгөөний нээлт дээр хэлсэн үгэндээ он­цол­сон юм. Мөн “МИАТ” ком­панийн цаашдын зорилтын та­лаар дэл­гэ­рэнгүй өгүүллээ. Зөвлө­гөө­ний үеэр нислэг, үйлчилгээ, хү­ний нөөц, санхүү, аюулгүй ажил­­лагаа гэх мэтчилэн чиглэл тус бүрээр “МИАТ” компанийн удир­дах ажилтнууд илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

“МИАТ” компани онгоцны парк шинэчлэлийг үргэлжлүү­лэх, хүчин чадал сайтай, аюул­гүй байдал, зорчигчдын тав тухыг бүрэн хангасан ши­нэ онгоцнуудтай болсноор нис­лэ­­гийн шинэ чиглэлүүд нээх, он­гоцны ашиглалтыг эрс сайж­руулах, үүнд онго­цоо гад­ны авиакомпанид түрээс­лүү­лэн нэ­мэлт орлого олох, алдагд­лаа бууруулж ашиг орлогоо нэ­мэг­дүү­лэх олон арга хэмжээ ава­хаар төлөвлөж, зарим бэлтгэл аж­лыг хангаж эхлээд байна. “МИАТ” компани энэ онд шинэ өөрийн гэсэн Боинг онгоцтой болсон бол ойрын ирээдүйд да­хин хоёр Боинг худалдан авч пар­каа шинэчилснээр Франк­фурт, Стамбул, Сингапур, Лон­дон, Австрали, Америк чиглэлд шууд нислэг нээхийг зорьж бай­гаа аж.

Мөн тус компани зардлаа хэм­нэх, нэмэлт орлого олох эх үүсвэрийг дайчлах зэргээр ал­дагдлаа бууруулж ашигтай ажил­лахад ихээхэн анхаарал хан­дуулж байгааг зөвлөгөөнд орол­цогчид онцоллоо.

Түүнчлэн зөвлөгөөний үеэр “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захи­рал Г.Жаргалсайхан “Манай ком­пани нислэгийн болон зор­чигчдын аюулгүй байдлыг хан­гах, зорчигчдыг тав тухтай зорчуулах үзүүлэх үндсэн гол үүргээ сайн биелүүлж бай­гаа бо­ловч алдагдалтай ажил­лаж байгаа нь бидэнд тул­гарч буй гол асуудлуудын нэг болоод байна. Иймээс бид үр ашиггүй зардлыг аль бо­лох хамгийн бага хэмжээнд байл­гах, зардлыг хэмнэх, ашиг орлого олох бүхий л нөөц бо­лол­цоог дайчлан ашиглахыг чар­майж байгаа билээ. Үүний үр дүнд орлого нэмэгдүүлэх хэд хэдэн үйлчилгээ, эх үүс­вэрийг нээн ашиглаж байна. Ту­хайл­бал манай компани  анх удаа Бангладеш Улсын “Би­ман Эйр­лайнс” агаарын тээв­рийн ком­панитай JU-1011 бүрт­гэ­лийн дугаартай Боинг 767-300 агаарын хөлгийг ной­тон тү­рээсийн нөхцлөөр түрээслүү­лэх тухай гэрээ байгуулж, 2013 оны есдүгээр сараас эх­лэн гурван сарын хугацаатай агаа­рын хөлгөө түрээслүүлж байна. Нис­гэгч, инженер, техникч, нис­лэг зохицуулалтын диспет­чир, агаарын хөлгийн үйлчлэгч на­раас бүрдсэн 55 хүнтэй баг томилон ажиллуулж байгаагаа­раа энэ санаачилгын дүн зөвхөн нэ­мэлт орлого олоод зогсохгүй ком­панийн ажилтнууд ши­нэ мэдлэг туршлага суух, компа­нийн нэр хүнд өсөх гэх мэт сайн ололтуудыг авчирч байна. Иймээс нойтон түрээсийг цаа­шид ч ашигтай нөхцөлөөр да­хин хийх нь зүйтэй гэж үзэж бай­гаа юм” гэсэн юм.

“МИАТ” компани иргэний ни­сэхийн үйл ажиллагааны тул­гуур баганы нэг болох нис­лэгийн аюулгүй байдлыг хан­гах тухайд тун амжилттай ажил­лаж байгаа билээ. “МИАТ” Олон улсын агаарын тээврийн хол­боо /ИАТА/-ны аудит шал­гал­тыг тогтмол 100 хувийн ам­жилт үзүүлдэг бөгөөд хам­гийн сүүлд  АНУ-ын ARGUS PROS компани өнгөрсөн сарын 09-13-ны өдрийн хороонд ма­най компанийн үндсэн үйл ажиллагааг хамарсан  шал­галт хий­хэд бүх шалгуур үзүүлэл­тийг бүрэн хангаж  IOSA-гийн гэрчилгээний хүчинтэй хуга­цаагаа  сунгуулах боломжтой бол­жээ. Цаашид нислэгийн бо­лон зорчигчдын аюулгүй байд­лыг улам баттай ханган, сүүлийн үеийн дэвшилтэт техник тех­нологид суурилсан аюулгүй байд­лын болон бусад хяналтын сис­тем, програм хангамж нэвт­рүүлэх, нислэгийн шинэ чиг­лэл нээ­хэд шаардлагатай аюулгүй ажил­лагаа, техник үйлчил­гээ­ний гэрчилгээнүү­дийг авах зо­рилт тавьж байгаа юм байна.

Зөвлөгөөний үеэр  “МИАТ” компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан ийн ярьсан юм.

Г.Жаргалсайхан: Компанийн зардлын 63 хувийг шатахуун эзэлдэг

-“МИАТ” компани өөрс­дийн ажлыг дүгнэн хэлэлцэж бай­на. Үүнтэй холбогдуулан энэ онд хийсэн ажлаасаа та­нил­цуулна уу?

-“МИАТ” компани нь өн­гөр­сөн наймдугаар сарын тав­наас эхлэн гурван сарын хуга­цаатай Улаанбаатар-Эрээн чиг­лэлд нислэг үйлдэж байна. Ха­рин өнөөдрийн байдлаар уг ажил маань 50 хувийн суудал дүүр­гэлт­тэй байгаа.  Уг ажлын га­раа ч одоогоор харьцангуй сайн үзүүлэлттэй байгаа юм.  Энэ мэтчилэн компани дотоод бо­­ло­л­цоо, нөөцөө ашиглаад то­дор­хой хэмжээний орлого олох эх үүсвэр тавигдаж байна. Ма­най  компанийн зардлын 63 ху­вийг шатахуун эзэлдэг. Энэ ч үүднээс эхний ээлжинд 200 тонн шатахууныг Солонгос ул­саас оруулж ирэхээр бол­сон. Мөн манай компанид тул­гам­даж буй асуудлын нэг нь татвар болон бодлогын би­чиг ба­римт юм. Үүнтэй холбог­дуу­лан Хятад улсаас орж ирж бай­гаа татварын асуудлыг сал­ба­рын яамтай харилцан хамт­ран явуулж байна. Харин  ком­панийн ажилчдын цалин зард­лын 10 хувийг эзэлдэг. Үүний хүрээнд цалингийн сис­те­­мийн шинэчлэлийг ч хийж эх­лээд байна.

-Энэхүү зөвлөгөөний гол зо­рилго юу вэ?


-Энэхүү арга хэмжээний хү­рээнд бид өөрсдийн зорилгыг то­дор­хойлох нь чухал. Зах зээлийн өрсөлдөөнд “МИАТ” ком­пани хуучин арга барилаа­раа ажиллаж болохгүй. Иймээс өнөөдрийн зөвлөгөөнд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Манай компанийн авиа компаниудын хувьд аюулгүй ажиллагааг хан­гах болон ашигтай ажиллах нөхц­лийг бий болгож ажиллах нь чухал. Үндэсний тээвэрлэгч бүх улсад байдаг. Тэд бүгд хөгжлөөрөө өрсөлддөг.

-Энэ онд “МИАТ” компани орлогоо нэмэгдүүлэх үүднээс ямар, ямар ажлыг хийх вэ?

-Өвлийн улиралд манай нис­лэгүүд цөөрчихдөг. Онгоц сул зогсолт ихтэй байдаг. Энэ оны ес­дүгээр сараас арванхоёр­ду­­гаар сарыг дуустал нойтон тү­рээ­сийн асуудлыг шийдэхээр бол­лоо. Энэ нь бидэнд зах зээлээ тэ­лэх томоохон боломжийг бий болгож байна. 750 цагийн нис­­лэг үйлдэх гэрээтэйгээс одоо­­гийн байдлаар 220 ца­гийн нис­лэг хийсэн, нислэг амжилт­тай болж байна.

Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар: Алдагдалгүй ажиллахын тулд шинэ менежментийг бий болгох хэрэгтэй

-Төрийн өмчийн компаниуд бид л алдагдалтай ажиллах ёс­той гэсэн байр суурьтай бол­чих­сон. Харин тэр алдагдал дээр зарим нэг нь тоглож бай­на. Төрийн өмч нь гарын са­лаа­гаар урсч байдаг. Түүнийг л бид шинэчлэх ёстой. Эс тэг­вээс өмч нь алга болно.  Тэр өмчөөр нь тоглож бол­дог ийм сэтгэлгээгээр цаа­шид яв­бал төрийн өмчийн ком­пани алдагдалгүй ажил­лаж ча­дах­гүй. Тиймээс алдагдал­гүй ажил­лахын тулд шинэ менеж­мен­тийг бий болгох хэрэгтэй. Анх би ажлаа авчихаад төрийн өмчит компаниудтай уулзаж байсан. Тэр үед яг хуучин сэтгэгдлээрээ хүлээн авч байсан. Энэ ч үүднээс төрийн өмчийн ком­паниудад дүн шинжилгээг хий­сэн. Ту­хайлбал, яг юун дээр алдаад бай­на вэ гэдгийг су­дал­сан. Тий­мээс компанийн удирд­лагууд­тай уулзсан. Энэ онд нийс­лэлийн хэмжээнд нийтдээ 18 төрийн өмчит компанийн удирдлагуудтай уулзалт хий­сэн. Уг ажлын дүгнэлтээр тө­­рийн өмчит компаниуд ха­рил­цан адилгүй тааруухан үйл ажил­лагаатай байдаг юм бай­на гэдгийг харсан. Төрийн өмч гэдэг хувьчлагддаг, өөрч­лөгдөж байдаг.  Тиймээс бид­ний зүгээс анхаарах ёстой зүйл бол тө­рийн өмчийн удирд­­ла­гуудын тог­толцоонд ан­хаа­рах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Энэ ч үүднээс ком­па­нийн удирд­лагууд өөрсдийн өмч, шинэч­лэ­лийн асуудлаар энэ танхимд ярьж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй