Д.Отгонжаргал: Би өөрийгөө хир буртаггүй, толбогүй цагаан цастай зүйрлэдэг
2013 оны 9 сарын 27

“Voice” группийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Д.Отгонжаргал “Ану хатан” түүхэн уран сайхны кинонд тоглосноор олонд чамгүй жүжигчин гэдгээ харуулсан. Тэрбээр, энэ киноноос өөр ямар ч түүхэн кинонд тоглохгүй, цаашдаа Ану хатан хэвээр үлдэнэ гэдгээ амлаж байсан билээ.

Чадалтай хоолойтой дуучин, бас чамгүй жүжигчин гэдгээс өөрөөр хувийн амьдралаа тэр болгон дэлгээд байдаггүй сайхан бүсгүй маань эмэгтэй хүнийг халуун, дулаан, өнгөлөг, гэгээлэг зунтай зүйрлэдэг талаараа нэгэн хэвлэлд ярьжээ.

Дуучны ээж тун сайн тогооч учраас ховорхон олдох чөлөөт цагаараа гэрийнхэндээ янз бүрийн хоол хийж өгөх дуртай гэнэ лээ. Мөн өөрийгөө ямар ч хир буртаггүй, толбогүй цагаан цастай зүйрлэн боддог тэрбээр хэт их жаргал дунд хэсэгхэн зовлон амттай гэдэг шиг хардалт амьдралд бага хэмжээгээр байх ёстой гэдэгт санал нэгддэг аж.

Тэрбээр, ямар хүмүүст хамгийн түрүүнд баярласнаа илэрхийлэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Намайг урлагийн замд хөтөлсөн багш, амьдралын замд дагуулсан ээждээ баярласнаа илэрхийлнэ. Амьдралын маань хоёр ачтан, миний сэтгэлийн хэмжээлшгүй их хайр гэж хүндэлдэг” хэмээжээ.

Д.Отгонжаргал их уяхан хүн аж. Тиймдээ ч хайрлаж итгэж явдаг хүн нь нэг удаа гомдоовол уучлах сэтгэлийн тэнхээтэй хэмээжээ. Урлагийн ертөнцөд өөрийн өвөрмөц хоолойгоор чимэг нэмж яваа сайхан бүсгүйдээ цаашдынх уран бүтээлд өндөр амжилт хүсье.





Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй