Н.Батбаяр сайдаа ичиж амьдаръя
2013 оны 9 сарын 18
Бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин буурсан, эдийн засаг хямраагүй хэмээн өчигдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр лүндэн буулгасан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ цагийн хамгийн гэгээн  зүйлийг мөрөөдөгч зөнчөөр тодорч гэнэ.

Тэрбээр, хамаг бүхнийг харлуулах гэсэн Ардын намынхны муу амласан үгэнд итгэхгүй, гал тахиж гайгүй болгосон шинэчлэлийн хэдэн сайд нартаа итгэл үзүүлэхийг зарлигдаж онигоонд орчихов. 

Үүнд ч эгдүүцсэн МАН-ынхан Н.Батбаярыг сэрүүн зүүдлэхээ боль хэмээн сануулж, “Ээлжит бус чуулган хуралдах уу, үгүй юу гэдгийг З.Энхболд дарга эхлээд Н.Батбаяр сайдаасаа асуухгүй яасан юм. Яах гэж биднийг цуглуулсан юм. Мэргэн түргэн, бэлэн цэцэн үгтэй, эдийн засгийн ийм сайхан гэгээнээр төсөөлж байгаа сайдыгаа арай огцруулахгүй биз дээ” хэмээн даапаалж байгаа дуулдана.

Цахим ертөнцөөр ч гэсэн Н.Батбаяр сайдын бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин буурсан талаархи онигоо нисч, өвөр зуураа өнөө муу сайдыг маань ийн шүүмжилжээ.

“Бондыг сайдуудын нэрээр нэрлэе. Буух эзэн буцах хаягтай. Фортуна бонд , үргэлжлүүлээрэй”

“Н.Батбаяр: Бараа, бүтээгдэхүүний үнэ ханш өсөөгүй хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа гэнээ. Энэ хүн ард түмнийг мал гэж боддог юм байна!”
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Тогтох
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...