Л.Эрдэнэ-Сүх: Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс авсан ном болохоос энэ хүний гаргасан ном биш
2013 оны 5 сарын 24
“Хөгжлийн танхим” ТББ –аас өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.

Тус байгууллага нь 2011 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хувь хөгжлийн чиглэлээр сургалт явуулдаг байна. Гэтэл оны эхээр тус байгууллагын залуучууд санаачлан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Онч үг” хэмээх номыг гарсан аж. 

Харин энэхүү номыг нь улс төрийн шинж чанартай, сонгуулийн сурталчилгаа мэтээр олон нийтэд  мэдээлж байгаад залуус бухимджээ.

Тус байгууллагын гишүүн Л.Эрдэнэ-Сүх хэлэхдээ “Залуу хүний хийсэн хөдөлмөрийг үнэлж сураач ээ. Энэхүү ном нь ямар ч улс төрийн шинж чанар байхгүй. Гадны олон орнууд Төрийн тэргүүнийхээ хэлсэн үгээр ном гаргасан байдаг. 

Энэ нь хэвийн л байдаг зүйл шүү дээ. Алийн бүр бид гадны хүний үгнээс иш татах юм бэ. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс  авсан “Онч үг” гэдэг ном болохоос энэ хүний гаргасан ном биш шүү дээ” гэлээ.

Мөн Ерөнхийлөгчийн 1989 оноос өдийг хүртэл хэлсэн үгнээс залуус эмхэтгэн ном гаргасан гэв. Тиймээс энэхүү худал мэдээлэлд залуус бухимджээ.
Б.Яруу
Эх сурвалж: www.mminfo.mn
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...