Х.Тэмүүжин: Өршөөлийн хууль батлагдлаа ч Н.Энхбаяр суллагдах боломжгүй
2013 оны 5 сарын 23
Л.Цог, З.Баянсэлэнгэ нарын 20 гаруй гишүүд Өршөөлийн хуулийг санаачилж, дэмжиж УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн бөгөөд энэ хууль батлагдсан тохиолдолд 3000 гаруй хоригдол өршөөлөөр суллагдаж ачааллаа даахгүй байгаа хорихын байгууллагы таалалд нийцэж байгаа ч эрхэм гишүүдийн хувьд энэ хуулийг тийм ч их газар авахгүй болов уу хэмээн бодож байгаа бололтой.

Энэ хуулийн талаар ямар байр суурьтай байгааг Хуульзүйн сайд Х.Тэмүүжинээс тодруулахад “Гишүүдийн зүгээс энэ хуулийн төслийн талаар манай яаманд албан ёсоор бичгээр хандсан. Бид өгөх ёстой хариултаа өгсөн.
Ер нь энэ хуулийн төсөл дэмжлэг авахад хэцүү л болов уу. Тэгээд ч хүмүүс энэ хуулийг Н.Энхбаярт зориулсан гэж яриад байгаа. Өршөөлийн хууль батлагдаж гарлаа ч Н.Энхбаяр дарга суллагдах ямар ч боломжгүй” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Гишүүд хуулийн төслийг дан ганц нэг хүнд зориулагдсан гэдэг өнцгөөс харж байгаа бөгөөд энэ хуулийн төсөл урагш ахихгүй л болов уу. Мөн Х.Тэмүүжин гишүүний боловсруулсан багц хуулийн төсөл батлагдсанаар заавал шоронд орж, ял эдлэх албагүй 2000 орчим хүмүүжигч суллагдах боломжтой ажээ.

Б.Тогтох


Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй