Гурван эмэгтэйг арван жил гэртээ хорьжээ
2013 оны 5 сарын 7
Охаойгийн гурван эмэгтэйг хулгайлан гэртээ арван жил хорьсон хэрэг гарсан нь олныг шуугиулаад байна. Гурван эмэгтэй одоогоос арван жилийн өмнө, 17, 20, 14 настайдаа хулгайлагдсанаас хойш нэгэн эрийн гэрт хоригдон хүслийг нь гүйцээж байжээ.

Гурван эмэгтэйн нэг Аманда Берри тэдний гэрээс зугтаж хөршийнхөөс 911 дуудсаны хүчинд тусламж авч чадсан байна. Өдгөө гурван эмэгтэй эмнэлэгт хэвтсэн бөгөөд тэдний хоёр нь хүүхэдтэй болсон гэх албан бус мэдээ бий.

Дашрамд дурьдахад, гурван эмэгтэйг хулгайлсан хэрэгт гурван хүн сэжиглэгдэж байна. Тэдний нэг нь ЕБС-ийн автобусны жолооч аж.

Б.Заяа

Эх сурвалж: www.mminfo.mn
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...