Генерал Т.Дашдэлэгийн бас нэгэн будлиан илэрч, хоёр сартай нярайг гэмтээсэн сувилагчид эрүү үүсгэлээ
2013 оны 4 сарын 11
Сесааци 1: Д.Арвин гишvvний хувийн компани IV төрөхийн 12 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн бололтой

“Өглөөний сонин”  УИХ-ын гишvvн Д.Арвины  хууль бус үйлдэл болоод улсын мөнгийг завшсан талаар цувралаар хүргэж байгаа юм. Тэд өчигдөрийн дугаартаа  2010 оноос хойш эрхэм гишvvн эмнэлгийн барилга барих ажилд гаршиж тендерийг ногоон гэрлээр авч байсан талаар дэлгэрэнгүй мэдээлжээ.

Тодруулбал, Д.Арвин гишvvнд хамааралтай “Нийслэл өргөө” ХХК Яармагийн дэнжид 300 ортой төрөх эмнэлэг барихаар тендерт ялж, 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд их л сvр дуулиантайгаар шав тавих ёслолын ажлаа хийж байсан байна.

Тэрбээр тус компанийнхаа барилгын ажлыг эхлэхдээ улсын төсвөөс 12 тэрбум төгрөг буюу 80 хувийн төлбөрийг компанийнхаа данс руу шилжvvлж авсан байгаа юм. Товчхондоо уг барилга 17 тэрбум төгрөгийн өртөгтэй. Харин төлбөрийнхөө 80 хувийг авсан мөртлөө өнөөг хvртэл барилгын ажил ашиглалтад орох нь бүү хэл ажил нь бүрэн зогсчихсон. 

Өнгөрсөн онд тус компанийн барьж буй төрөх эмнэлгийн барилгын цутгамал төмөр бетон бvтцийн бетоны зуурмагаас сорьцын дээж аваагvй, бетоны бат бэх байдлыг мэргэжлийн итгэмжлэгдсэн лабораториор шинжлvvлээгvй зэрэг “но”-той асуудлууд илэрч байсан.

Товчхондоо улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа томоохон ажлыг тvvж авчихаад дэд бvтцээ шийдэж өгөөгvй хэмээн ажил зогсоосон УИХ-ын гишvvн Д.Арвиныг “Их өргөө”, “Нийслэл  өргөө” ХХК-тай нь хамт шалгавал асуудал тодорхой болох биз.

Тэгээд ч улсын чанартай мөнгөний ажилд тус компани гvйцэтгэгчээр тогтмол шалгарч байдаг нь олон хүний гайхширлыг төрvvлэхээс өөр аргагvй.  Татвар төлөгчдийн мөнгийг vр ашигтай зvйлд зарцуулж хяналтаа сайжруулах цаг нь ирсэн бололтой. Монголоор дүүрэн ядуу хvмvvс байна.

Сенсааци 2: Зэвсэгийн “наймаачин” Т.Дашдэлэг химийн хортой бодис булшлах гэж байсан дуулианд холбогдлоо

Улс дамнасан зэвсгийн наймаа хйисэн байж болзошгүй гэх дуулианд  холбогдон, АТГ-ын үүдийг сахих ажилтай болоод буй Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгтэй холбоотой бас нэг дуулиан дэгдсэн талаар “Өдрийн шуудан” сонин онцолжээ.

Энэ нь тэрбээр дээрх албан тушаалыг хашиж байхдаа “Тамбов цэргийн химичид” гэх ТББ-ынханд Багахангай дүүрэгт байрлах химийн хортой хог хаягдал хадгалах зөвшөөрлийг өгсөн гэх дуулиан юм. Энэ тухай өчигдөр тус дүүргийн удирдлагууд мэдэгдэж бригадын генералТ.Дашдэлэг дээрх байгууллагад энэ зөвшөөрлийг олгохдоо их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй.

Учир нь 2011 оны арваннэгдүгээр сард бригадын генерал “Тамбов цэргийн химичид”  ТББ-ын тэргүүн Л.Баярсайхан гэгчтэй ирж нутгийн иргэдтэй уулзах үедээ энэ тухай хэлсэн байна. Тодруулбал, дээрх байгууламжид химийн болон хортой хог хаягдал хадгалах хүсэлтэйгээ мэдэгдсэн.

Тухайн үед нутгийн иргэд энэ асуудлыг эсэргүүцэж, төр засгийн анхаарлыг хандуулж чадсанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн, тагнуулын ерөнхий газрынхан болоод МХЕГ, БХЯ, ОБЕГ зэрэг  төрийн болон төрийн бус байгууллага ажлын хэсэг гарч шалгасан байна. Ингэснээр энэ дүүрэгт химийн хортой бодис хадгалж болохгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Сенсааци 3 Хоёр сартай нярайг гэмтээсэн сувилагчид эрүүгийн хэрэг үүсгэлээ

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Н.Мөнхсайхан хоёр сартай нярайд зохих ёсоор вакциныг нь хийгээгүйгээс нянгийн бохир оруулж, үүнээс үүдэн хүндээр өвчилсөн хэрэг өнгөрсөн сард гарсан. Хохирогчийн ар гэрийнхэн сувилагчийн энэ үйлдэлд гомдолтой буйгаа дуулгаж, аймгийн прокурорын газарт хандаад байсан юм.

Тэдний энэ гомдлын дагуу тусгай ажлын хэсэг гарч аймгийн нэгдсэн эмнэлэгт шалгалт явуулсан байна. Энэ үеэр сувилагчийн дээрх үйлдэл гэмт хэргийн шинжтэй байсан тул эрүүгийн хариуцлагад татсан байна. УЕПГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэнээр сувилагч Н.Мөнхсайханд Эрүүгийн хуулийн 106.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Сенсааци 4 Цагдан хорих 461 дүгээр ангийг прокурорт шалгуулна

Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байх үедээ түлэгдсэн “Дижитал” хамтлагийн дуучин Ш.Батбаяр өчигдөр арьс нөхөх косметик хагалгаанд оржээ. Түүний биеийн байдал сайжирч, хоол унд идэх болсон талаар ар гэрийнхэн нь хэллээ. Ш.Батбаярын өмгөөлөгч Л.Баттогтох галын урьдчилсан дүгнэлтийг ор үндэслэлгүй хэмээн үзэж, дахин шинжээч томилох болсноо мэдэгдэв.

Тэрбээр “Баавар эхнэр, хоёр хүүхэдтэй хүн учраас яагаад ч өөрийөө шатаахгүй. Тэгээд ч галын урьдчилсан дүгнэлтийг ганц хүн гаргасан. Уг асуудлын эцсийн дүгнэлт гараагүй. Хэрвээ галын дүгнэлтийг маргаантай гэж үзвэл дахин бүрэлдэхүүн томилох эрх бий. Үүний дагуу бид ОБЕГ, ЦЕГ, Түлэнхийн төвийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийг шинээр томилон ажиллуулах болно” гэлээ.

Галын урьдчилсан дүгнэлтийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар “Баавар гавтай байсан учраас гал гаргах ямар ч боломжгүй. Түүнийг камерт ороход нь нэгжлэг хийсэн гэдгээ 461 дүгээр ангийнхан мэдэгдсэн байхад өөрөө гал гаргасан гэсэн ташаа мэдээлэл цацсан. Нуруу, толгойн хэсгийн түлэгдлийг харахад хайрагдсан биш, цогшиж түлэгдсэн байсан. Гавласан тул хоёр бугуйн хэсэг түлэгдээгүй.

Камерын бичлэгийг зураг болгон тавихдаа 2013 он гээд сар өдөр, цаг минутыг харуулсан нь анхаарал татаж байна” хэмээн тэрбээр тайлбарлав. Иймд Цагдан хорих 461 дүгээр ангийг хэргийн мөрдөн байцаалтын нууцыг задруулсан, битүүмжилсэн хэсэгт дураараа нэвтэрч, мэдээллийг бусдад тараасан гэсэн шалтгаанаар Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хандаж шалгуулахаар болжээ.


Эх сурвалж: www.mminfo.mn
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...