8-9 хувийн хүүтэй, урт хугацааны зээл олгоно
2013 оны 3 сарын 28
Засгийн газраас Улаанбаатар хотын иргэдийг орон сууцжуулахын тулд "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг  хэрэгжүүлсэн ч санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар зогсоод байна. Тэгвэл Засгийн газраас дахин 8-9 хувийн хүүтэй, урт хугацааны зээл олгох орон сууцны шинэ хөтөлбөр боловсруулсан байна. Энэ төслийг ирэх бямба гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх аж.

ШӨХТГ-аас орон сууцын мкв-ын үнийг нэг сая төгрөгт барих боломжтой гэсэн ч Барилга, хот байгуулалтын яамнаас боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Харин барилгын компаниудад зээл өгч дэмжих нь үнийг тогтворжуулах боломжтой гэж үзээд байна.

Х.Өнөр

 

Эх сурвалж: www.mminfo.mn
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...