Манай улсын 24 иргэн сураггүй алга болжээ
2013 оны 3 сарын 5
Манай улсаас БНСУ-д  суугаа Элчин сайдын яамнаас сураггүй алга болсон Монгол иргэдийн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад 24 иргэн багтсан байгаа бөгөөд тэд 1993-1999 оны үед алга болсон иргэд байгаа аж.

Дээрх жагсаалтыг гаргаж байгаа нь хүний эрхэнд халдсан асуудал хэмээн ар гэрийнхэн нь ихэд дургүйцэж байгаа юм байна.

Тэдний ихэнх нь Солонгос улсад ажиллаж амьдарч байсан иргэд бөгөөд, гэмт хэргийн золиос болсон эсвэл хэн нэгний дарамтанд орж оргосон эсэх нь тодорхойгүй байгаа юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй