Гагнуур хийж байсан хүмүүс гал алджээ
2012 оны 12 сарын 28
Нийслэлийн Хан-Уул дүүргийн V хорооны нутаг, Яармагийн III буудлын орчимд өчигдөр томоохон хэмжээний гал гарч,  хоёр машин шатсан байна.

Гал гарах үеэр хаалганы ойролцоо байсан дөрвөн машиныг гаргаж чадсан гэнэ. Тэр хавийн оршин суугчдын хэлж буйгаар  гараашийн паар  хөлдсөн учир хүмүүс гагнуур хийж байсан бөгөөд тэд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байна.

Ямартай ч галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй, харин хоёр машин шатаж, иргэд эд хөрөнгөөрөө хохирсон байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй