Гоолиг бие, ялдам төрх нь эротик харагддаг
2012 оны 10 сарын 17
"Захиалгат инээд" entertainment, МҮОНТ-тэй хамтран телевизийн олон ангит кино бүтээсэн нь "Амьдрал тавтай морил". Энэ киноны хэнэггүй, эршүүд, зөнгөр Золоогийн дүрийг жүжигчин О.Дөлгөөн бүтээсэн билээ. Тэрбээр "СУИС"-ийн жүжигчний ангид суралцаж байхдаа л уран бүтээлийн гараагаа эхлүүлж, "Эзэнгүй бөгж" УСК, "Хайрын рекорд" телевизийн олон ангит киноны туслах дүр, "Нэг хоёрын гурваа" УСК-ны гол дүрд тоглосон туршлагатай өсөх ирээдүйтэй жүжигчин юм. Ингээд түүний оюутан байхдаа өгсөн ярилцлагыг, зургийн хамт хүргэж байна.

Жүжигчин О.Дөлгөөн: Киноныхоо хамт олноос сална гэхээр төсөөлөгдөхгүй юм
 

-Дөлгөөнийг үзэгчид сайн таньдаг болжээ. Олон ангит хоёр ч кинонд тоглоод амжлаа. Өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?
-Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Одхүүгийн Дөлгөөн гэдэг. Би СУИС-ийн гуравдугаар курсэд суралцаж байна. Доктор, профессор, УГЗ Н.Ганхуягийн шавь.
-Сургуулиа төгсөж амжаагүй юм байна. Кинонд тоглох гараагаа хэрхэн эхлүүлэв?
Өмнө нь "Эзэнгүй бөгж" гэдэг кинонд тоглож байсан. Тэгэхэд "Захиалгат инээд" хамтлагтай хамтран ажилласан юм. Энэ удаад Такт медиатай хамтран хийсэн энэ кинонд ирж шалгуулаач гэж Мөөжиг ах санал болгосон. Проб өгөөд тэнцсэн дээ.
-"Амьдралд тавтай морил" кинонд эмэгтэй жүжигчин олдохгүй хэсэг хугацаа өнгөрсөн гэсэн. Өрсөлдөгч хэр байв. Пробонд ороход хэцүү байсан уу?
Би их азтай байсан юм шиг байна лээ. Манайхны ярьж байгаагаар нэгдүгээр сараас хойш эмэгтэй жүжигчнээ хайсан гэж байсан. "Монголд залуу эмэгтэй жүжигчин ховор болчихжээ. Зарим нь хүүхэд гаргаад, эсвэл жирэмсэн байх юм" гэж ярьцгааж байсан л даа. Намайг ирсэн өдрийн орой хариугаа хэлээд авсан л даа. Өрсөлдөгчдөө хараагүй ч зургийг нь харсан. Зөндөө гоё охид байсан. Тиймээс өөрийгөө их азтай гэж боддог.
-80 ангит бүтээл гэдэг томоохон хэмжээнийхэд тооцогдох байх. Ядарч байна уу. Зураг авалт ч дуусаагүй юм байна шүү дээ?
Ядрах юу байх вэ. Дуртай зүйлээ хийж байгаа юм чинь. Гэхдээ зураг авалт шахуу явж байгаа учир арын албаны хүмүүс унтах ч завгүй байгаа шүү. Хамгийн гол нь ядарч байсан ч уран бүтээлээсээ эрч хүч, урам зориг аваад урагшилж байна. Үзэгчдийн сэтгэгдлээс урам их авна даа.
-Дөлгөөн яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?
Манай гэр бүлээс урлагийн хүн байхгүй л дээ. Ер нь хүн бүр л кино жүжигчин болохыг багадаа хүсдэг байсан байх. Би том болоод нягтлан бодогч болно гэж боддог байлаа. Харин төгсөх үедээ гэнэт сонголтоо өөрчлөөд СУИС-д орсондоо.
-"Амьдралд тавтай морил", "Хайрын эрэлд" кинонуудад огт өөр зан араншинтай дүрүүдийг бүтээсэн. Чамд аль дүр нь илүү ойр байв?
Би одоо 20 настай. "Хайрын эрэлд" кинонд 15 настай охины дүрд тоглосон. Өөрийгөө олж нээгээгүй, яах ёстойгоо мэдэхгүй, буруу зуйлд татагдах дуртай, аав ээжтэйгээ таарамж муутай дүр байсан. Харин "Амьдралд тавтай морил"-ын Золоогийн дүр илүү ойр юм уу даа. Гэхдээ би Дөлгөөн. Тиймээс яг адилхан биш, ялгаатай гаргахыг оролдож байгаа.
-"Амьдралд тавтай морил" кино амьдралын гэгээлэг зүйлсийг харуулахыг зорьсон байна лээ. Чиний хувьд амьдралыг хэрхэн хардаг вэ?
Сайн, муу гэж хоёр тал байдаг шиг киног маань эсрэгээр нь хүлээж авч байгаа хүмүүс байгаа байх. Гэхдээ бидний зорилго бол амьдралд хичнээн зовлон байсан ч түүнийг даван туулж чаддаг, жаргал гэж байдаг юм шүү гэдгийг харуулах байсан. Би нэг зүйлд баригдахгүй олон сэдвийг харуулахыг зорьсон. Миний хувьд амьдралын болохгүй зүйлсээс илүү болж бүтэж байгаа, сайн сайхныг олж харахыг хичээдэг. Мэдээж амьдралдаа тохиолдсон муухай зүйлсийг аль болох дурсахгүйгээр амьдрахыг хүсдэг.
-Золоогийн 16 анги хэзээ эхлэх вэ?
64 дүгээр ангиас зураг авалт нь эхлэнэ.
-Билгээгийн анги дээр хайр дурлал, Ганаагийн ангид мөнгөний асуудал түлхүү гардаг. Золоогийн 16 анги ямар сэдэвтэй байх вэ?
Мөнхийн сэдэв хайр дурлалын тухай гарна. Цаашаа яахыг дэлгэцээр үзсэн нь дээр байх аа.
-Зураг авалт зэрэг үргэлжлэхээр киногоо үзэж амжиж байна уу? Чамд хамгийн их таалагдсан анги нь аль вэ?
Манай киноны лифт ажиллагаатай хэсэг байдаг. Би зурагтаар үзэж амжаагүй болохоор интернэтээс үзсэн. Тэр анги их таалагдсан. Ангийнхаа хүүхдэд ярьж байхдаа "Энэ их хөөрхөн кино тийм ээ" гэчихсэн өөрийгөө тоглож байгааг мартчихсан ярьж байна лээ. Мөн манай кинонд сайн жүжигчдийн тоглосон хэсгүүд байгаа. Батзаяа, Бямбацогт ах гэх мэт. Тийм дүрүүд манай киног чимж байгаа гэж боддог.
-Уржигдар их хөгжилтэй анги гарсан. Туулын усанд нүцгэн хоноод, хайрцагтай алхдаг. Амьдрал дээр чамд тийм зүйл тохиолдвол яах вэ?
Тэр зураг авалт их хүнд байсан. Үүрээр зураг авсан л даа, Их хүйтэн байсан. Тийм тохиолдол гарвал яг яахаа мэдэхгүй байна.
-Та нар шиг ийм найзууд амьдралд хэр олон бол. Чи нөхөрлөлийн талаар юу гэж боддог вэ?
Яг үнэндээ миний эргэн тойронд кинон дээр гардаг шиг сайн найзуудыг олж хараагүй байна. Гэхдээ мэдээж байдаг байх. Нөхөрлөл гэхээр хамгийн түрүүнд бууж байгаа нь зовох цагт хамт, жаргах цагт хамт байх. Бас сонирхол нь нэг байх их чухал.
-Сургуулиа төгсөөд ямар чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. Киноны санал хэр ирж байна?
Одоогоор ирсэн санал алга. Ер нь гуравдугаар курст орохоороо л цаашид юу хийх вэ гэдгээ илүүтэй боддог юм билээ. Ямар ч байсан төгсөх үедээ болох байх даа. Надад тайз их гоё санагддаг. Тайзан дээр гарахаар сэтгэл огшоод байдаг юм. Кинондоо орчихоод хичээлдээ оролгүй удаан байж байгаад тайлан тоглолтоо очиж үзсэн чинь сэтгэл хөөрөөд сургуулиасаа явмааргүй санагдаж байсан. Тайз гэдэг маш агуу. Жүжигчдээс их уран чадвар шаарддаг. Дэлгэц ч ялгаагүй. Дэлгэцээр нэг алдаа гаргахад маш олон хүн үзнэ шүү дээ.
-Чамайг "Захиалгат инээд"-ийн Манлайтай үерхдэг. Эсвэл "Хэцүү анги" киноны Билгүүний дүрээр танил болсон Наранмөнхийн найз охин гэсэн яриа байдаг. Энэ талаар?
Наранмөнхийн тухай анх удаа сонсож байна. Манай ангийн хүүхэд, бид сайн найзууд. Яагаад тийм яриа гарсныг мэдэхгүй юм. Манлай ахын тухайд саяхан интернэтэд тийм мэдээлэл байсан. Биднийг их зан гаргасан. Намайг киноны Болдоотой янаг амрагийн харьцаатай энэ тэр гээд аймар юм бичсэн байсан. Манай Манлай ах эхнэртэй, хоёр хүүхэдтэй. Эхнэр нь Оюунаа гээд гоё эгч байдаг. Манай монтажчин шүү дээ. Яагаад тэгж бичсэнийг гайхаад байдаг юм. Хүн үнэмшмээр юм бичиж болдоггүй юм байх даа.
-Дөлгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулвал чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
Манай сургуулийн онцлог л доо. Чөлөөт цаг гарах нь бага, Гэхдээ би цаг гарвал ном унших дуртай. Бас дэлгүүр хэсч, шинэ юм авч урам авах дуртай,
-Киноныхоо талаар хэлмээр өөр зүйл байна уу?
Манай киног үзээд дэм өгдөг үзэгчиддээ их баярлалаа. 80 ангит кино бүтээхэд санхүүжилт их чухал юм билээ. Олон сар дамнаж хийгдэж байгаа кинонд тусалж байгаа ивээн тэтгэгчиддээ баярлалаа. Киноныхоо хамт олонд их хайртай болсон. Эднээсээ сална гэхээр төсөөлөгдөхгүй байна. Хөлс хүчээ шавхан байж хийсэн уран бүтээлийг маань үзэгчид зөвөөр ойлгон үнэлээсэй. Кино багийнхан маань залуу хүмүүс тул маш их эрч хүчтэйгээр ажиллаж байна. Энэ хүмүүстээ баярлалаа хайртай шүү гэж хэлмээр байна.

О.Дөлгөөн: Найз залуу байгаа, даруухан залуу бий
"Мөрөөдлийн театр"-ын залуу жүжигчин О.Дөлгөөн оюутны ширээнээс олон тайз, дэлгэцийн бүтээлд тоглосон авъяаслаг жүжигчин билээ. Түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэж байна.
-    Мөрөөдлийн театр дараагийн уран бүтээлдээ орчихсон уу?
-    Хүүхдийн баярт зориулсан жүжгийн бэлтгэлдээ орж байгаа. Мөн энэ зун шинэ киноны ажилдаа орох байх.
-  “Хайртай бол эргэж хар” жүжигт  эрэгтэй хүний мөн чанарыг харуулсан юм шиг санагдсан. Ямар эрэгтэй хүн таалагддаг вэ?
-    Миний бодлоор эрэгтэй хүн ухаалаг, даруу, бас цэвэрч байвал таалагддаг.
-    Найз залуутай юу?
-    Найз залуу байгаа. Даруухан залуу бий.



О.Дөлгөөн эротик кинонд тоглоно

Сүүлийн үед ийм мэдээлэл гарах боллоо. “Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Дөлгөөн сүүлийн үед залуусын анхаарлыг татаад байгаа. “Мөрөөдлийн театр”-ын шинэ уран бүтээлд тоглосон нь олны анхаарлыг бүр ч ихээр татах болсон. Харин түүнийг сонирхдог залууст нэгэн мэдээ дуулгахад тэрбээр найз залуутай гэнэ. О.Дөлгөөн арван жилдээ нэг ангид хамт сурч байсан ангийнхаа хөвгүүнтэй оюутан болсон цагаасаа эхлэн үерхжээ. О.Дөлгөөний зүрх сэтгэлийг булаасан азтай эр өдгөө Санхүү эдийн засгийн дээд сургуульд сурдаг. Харин гэр бүл болох тал дээр жүжигчин бүсгүй шийдвэр гаргаагүй байгаа ч  дөрөв, таван жилийн дараагаас хайртай залуугийнхаа өрхийг татна гэж бодож байгаа гэнэ. Гэрлэх хүртлээ эротик кинонд тоглох урилга ирэх юм бол тоглоно хэмээн ам бардам хэлсэн байх юм.

Жүжигчин О.Дөлгөөн "Ахай хатны" дүрээ мисс Б.Бадамцэцэгт өгсөн

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романаар кино хийж эхлээд зураг авах шатандаа явж байгаа. Мисс Б.Бадамцэцэг уг кинонд Ану хатны төрсөн ахын охин Ахай хатны дүрийг бүтээж байгаа. Ахай хатан нь Монгол төрийг 30 жил барьсан Цэвээнравдан хааны дунд хатан 18 хүрч буй залуу бүсгүйн дүр юм. Мисс бүсгүй маань дүрээ бүтээхийн тулд "Ану хатан "жүжгийг гурван удаа үзсэн гэнэ. Гэвч өөрийнхөө тоглох дүрийг олж хараагүйгээр барахгүй ямар жүжигчин тоглосныг нь ч мэдээгүй аж. Уг нь энэ дүрд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин О.Дөлгөөн тоглох ёстой байсан бөгөөд өөр уран бүтээл дээр ажиллах болоод түүхэн киноны хатны дүрээс татгалзсан гэнэ.

Ингээд түүний хувийн зурагнаас хүргэж байна.



































































































Эх сурвалж: www.mminfo.mn
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...