“Зориг” сангийн тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ
2012 оны 9 сарын 12
“Зориг” сангаас  жил бүр сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлтэй хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, идэвхи оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөр зарладаг билээ. Швейцарын хөгжлийн агентлаг”, “Зориг” сан хамтран гадаад, дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцдаг оюутнуудад зориулан 2012-2013 оны хичээлийн жилийн ээлжит тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар оюутан нь тухайн жилийнхээ сургалтын төлбөрөөс 70-80 хувийг хөнгөлүүлэх боломжтой ажээ. Бүртгүүлэхийн тулд холбогдох материалуудын жагсаалтыг  www.zorigsan.mn сайтаас татан авч, аравдугаар сарын 3-ны 17.00 цагаас өмнө “Зориг” санд өгөх юм байна.

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй