Цахилгаан дамжуулт, түгээлтийн алдагдал буурчээ
2012 оны 7 сарын 23
Баруун бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын хэмжээ 2012 оны эхний хагас жилийн байдлаар 24.9 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.3 нэгжээр буурчээ. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн цахилгаан дамжуулалтын алдагдлын хэмжээ 10.3 хувь болж өмнөх оны мөн үеэс 0.2 нэгжээр буурсан байна. Баян-Өлгийн Цахилгаан шугам сүлжээний газар цахилгаан түгээлтийн алдагдлаа 4.3, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК 4.1 нэгжээр бууруулсан аж. Харин “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК алдагдлаа өмнөх оны мөн үеэс нэг нэгжээр хэтрүүлжээ. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн нийт алдагдлын хэмжээ найман хувь болж өмнөх оны мөн үеэс 0.6 нэгжээр буурсан байна. “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн цахилгаан түгээлтийн алдагдал өмнөх оны мөн үеэс 5.6, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК 1.6 нэгжээр нэмэгдүүлжээ.

Х.Өнөр

Эх сурвалж: www.mminfo.mn
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...