Эрүүл мэндийн сайд нэрэмжит шагналаа гардуулав
2012 оны 7 сарын 15
Засгийн газрын хуралдааны шийдвэртэй холбогдуулан харьяа байгууллагуудын дарга нарт үүрэг даалгавар өгсний дараа Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал П.Улаанхүүд “Эрүүл мэндийн сайдын нэрэмжит” шагналаа гардууллаа. П.Улаанхүү нь эрүүл мэндийн салбарт олон жил сэтгэл гарган зүтгэж ажиллахдаа Монгол Улсад цус сэлбэлтийн алба болон цус сэлбэлт судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүндтэй, гавьяатай эмч, мэргэжилтэн юм. Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагналын анхны эзэн нь ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Маргарет Чан байсан бол энэ шагналыг хүртсэн дараагийн эрхэм хүнээр П.Улаанхүү эмч ийнхүү тодорлоо.

Э.Мөнх
Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй